Монгол Ардын Намынхан 2012 оны арваннэгдүгээр сарын 6-ны өдөр иргэн Г.Алтантай Зээлийн болон Барьцааны гэрээ байгуулж, нэг ам сая доллар зээлсэн билээ.Зээлийн гэрээний эхэнд “…Нэг талаас Сүхбаатар дүүргийн VI хороо, Бага тойруу, Улаанбаатар-11, Тусгаар тогтнолын ордон хаягт орших 8082001001 тоот улсын бүртгэлийн гэрчилгээтэй 8488908 тоот регистрийн дугаартай Монгол Ардын нам, нөгөө талаас Боргочууд овогт Готовын Алтан нар Зээлийн гэрээ байгууллаа.” гэсэн байдаг бөгөөд МАН Г.Алтангаас найман сарын хугацаатай зээлсэн нэг сая ам.доллараа дотоод үйл ажиллагаандаа зарцуулсан гэдэг. Зээлийн гэрээнд нэг сая ам.долларын сарын хүү 2.9 хувь байхаар тусгажээ.
Энэ нь сар бүр 29 мянган ам.доллар гэсэн үг. Тэгвэл эрх баригч МАН-ынхан одоо хүртэл уг зээлээ төлөөгүй байгаа гэдгийг “Алтжин” компаний захирал Г.Алтан хэлсэн байна.
Эх сурвалж: Sonin.mn