Коллинзын хам шинж гэгдэгч өвчтэй төрсөн хүүг эцэг эх нь 30 цаг болсны дараа өсгөхөөс татгалзсан байв. Гологдол хүүг нэгэн сайхан сэтгэлт эмэгтэй Жин Ланкастер өөрийн овог нэрээр нэрлэн үрчлэн авч өсгөжээ. Хүү хайрлуулах ихэд дуртай байв. Яагаад гэвэл жирийн оюун ухаантай хүү өөрийн гаднах дүр төрх сонсголын гажигаас болж сургуулийнхаа хүүхдүүдэд байнга шоолуулан хочлуулдаг байсан юм.
Ээжээсээ,
Яагаад намайг хүн биш амьтан ч биш ийм муухай төрүүлэв гэж ихэд уйлсаар орж ирэхдээ олон удаа асууж байжээ. Хүү амьдралынхаа зорилгыг тодорхойлох насан дээрээ ирэхдээ бусдын дорд үзсэн харцны өмнө хүчтэй байж болдгийг мэдэрч эхэлсэн байв. Тэр байнга инээмсэглэнэ.
Царайны төрхийг нэгэнт өөрчилж чадахгүй учир биеэ хөгжүүлж хамгийн гол харилцаа болох ухаалаг үгсийг хэн нэгэнд заавал хэлдэг болов. Цэнгээний газар зөөгчөөр ажиллан, давхар сурч боловсрон удалгүй эхнэртэйгээ танилцан гэрлэсэн. Жон одоо сурган хүмүүжүүлэгч багш болсон билээ.
Тэрээр өөрийнхээ тухай
Миний төрсөн эцэг эх намайг төрүүлсэн ч эцэг эх байхаас албан ёсоор татгалзсан юм.
Надруу чиглэсэн харц болгон циркийн алиалагчыг харах мэт гайхшрал, дооглол тохуурхалаар дүүрэн байхад, хэн нэгэн ийм муухай хүн амьд явж байхад!!! хэмээн чичилж байхад, бүх хүүхдүүд элгээ хөштөл шоолон хөхөрч байхад элгэндээ тэвэрч бусдаас хэн ч өмөөрч чадахгүй, бусдын адил намайг шоолон намайг түлхэн холдсон тэдгээр хүмүүсийг зөвхөн сайхнаар хүлээн авах сэтгэлийг өөртөө бий болгож чадсандаа л амьдралд баярладаг~ хэмээсэн нь бий.
Эх сурвалж: Сайхан Уул