АШУҮИС-ийн эрдэмтэн багш, судлаачид анагаах ухааны дэвшилтэт арга технологийг судалсан ажлын үр дүнгээ жил бүр олон нийтэд танилцуулдаг уламжлалтай. Энэ жил “Эрдмийн чуулган 59” нэртэйгээр ” эмнэлзүйн салбар хуралдааныг “Блю Скай Товер”-т ирэх сарын 7-нд зохион байгуулхаар болжээ.
Энэ удаагийн эмнэлзүйн салбар хуралдаанд эрдэмтэн, судлаачид судалгаа шинжилгээний ажлын үр дүнгээ лекцээр болон ханын, электрон илтгэлийн хэлбэрээр дэлгэн танилцуулах юм байна. Мөн эмнэлзүйн практикт тохиолдсон ховор тохиолдлууд, тэдгээрийн урьдчилан сэргийлэлт, оношлогоо эмчилгээний асуудлуудыг хэлэлцэх юм. Энэ үеэр шилдэг эрдэмтэн, судлаачдын нотолгоонд суурилсан, шинэ дэвшилт санааг гаргасан бүтээлийг сонирхсон хүмүүс ирж үзэх боломжтой аж.