Авлига, албан тушаалын хэргээр шалгуулж байгаа Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэ Сөүлийн Самсунг дүүрэгт дэх 488 м/кв талбайтай, доошоо нэг, дээшээ хоёр давхар, зах зээлийн ханшаар долоон тэрбум воноор үнэлэгдэх хувийн орон сууцаа худалдахаар шийджээ.
Энэ байр нь гадны хөл хөдөлгөөнөөс тусгаарлах орчин муутай, барилгуудтай хэтэрхий ойр, зай талбай багатай орчинд баригдсан юм байна. Албан тушаалаа өгсөн Пак Гын Хэ Төрийн хамгаалалтад арав орчим жил байх ёстой ба түүний хамгаалалтыг 20 гаруй хүн хариуцах ёстой гэнэ. Тиймээс экс Ерөнхийлөгч хамгаалалт авах боломжгүй хувийн орон сууцаа худалдахаар шийджээ.