Хятадууд Монгол vндэстний урлаг болох морин хуур, уртын дуу, хєємийг НVБ-ын соёлын євийн санд єєрийн улсын нэр дээр бvртгvvлжээ. Хятадын тєрєєс явуулж буй соёлын бодлогын учрыг Монголчууд одоо л ойлгож байгаа бололтой. Хоёр улсын соёлын харилцааны шугамаар Хятадын тал Монголын гэх урлагийн євvvдийг сайтар сурч, судалжээ. Одоо хятадууд тэднийг єєрийн мэт хєгжvvлж, сурталчилна. Ингэснээр эдийн засгийн хувьд Хятадаас хараат Монгол нь соёлын хувьд ч Хятадын хэсэг мэтээр дэлхийд танигдах нь гэж монголчууд зовинож байна. Гэвч Хятадын аюулын талаар санаа зовох монголчуудыг єєр нэгэн vндэстний чимээгvй давлагаа аль хэдийнээ нємєрчээ.
Тэр vндэстэн бол Хятадын эртний соёлыг зээлдэж, єєрийгєє “Хан” хэмээн нэрлэсэн Ємнєд Солонгосчууд.Саяхан Монголын єдєр тутмын нэгэн сонинд Ємнєд Солонгосын 100 хувийн хєрєнгє оруулалттай нэгэн эмнэлгийн солонгос эзэнтэй хийсэн ярилцлага нийтлэгджээ. Монголд бизнес эрхэлж байгаа гадаад хvний жирийн нэг ярилцлага. Єндєр настай тэр солонгос эрийн ярьсан зvйлс дотор “Монголд байхдаа єєрийгєє гадаадад байгаа гэж боддоггvй” гэсэн vгс байна. Энд нэг их чухал зvйл алга. Сайндаа л энэ солонгос євгєн Монголд их дасжээ гэх сэтгэгдэл тєрvvлнэ. Гэтэл Монголд огт хєл тавьж vзээгvй Солонгос залуус дээрхтэй ойролцоо утгатай vгийг хээв нэг хэлэх нь цєєнгvй ажээ. Азийн интернэт хэлэлцvvлэг, форум болон янз бvрийн веб сайтууд дээр Монгол орны тvvх, соёлын талаар Солонгос залуусын бичсэн зvйлийг уншихад эмнэлгийн эзэн євгєн дээрх vгээр юу хэлснийг ойлгоно.
МОНГОЛ СОЛОНГОСЧУУДЫН ЭХ ОРОН УУ?
Олон солонгос залуус Солонгос, Монгол хоёр vндэстэн нэг євєг дээдэстэй бєгєєд эрт дээр vед солонгосчууд Монголд амьдарч байсан гэж итгэдэг ажээ. Тэр бvv хэл заримых нь бичсэнээр арван мянган жилийн ємнє солонгосчуудын євєг дээдсийн байгуулсан агуу эзэнт гvрний vед єнєєгийн Монгол нь Солонгосын газар нутгийн нэг хэсэг байсан гэнэ. Тэд Монголын нутгийг тэрхvv Солонгос гvрний нэг хэсэг мэтээр харуулсан видео хvртэл хийж Youtube.com сайтад байрлуулсан байх юм.
Монгол, солонгосын ард тvмний нийтлэг vvслийн талаар солонгосчууд тєдийгvй Монголын нэр цуутай зарим нэг хvмvvс сурталчлах болсон байна. Монголын нэрт нийтлэлч Баабар “Алтай овгийн хэлтнvvдийн соёлын нєхєрлєл” нэрийн дор 2009 онд Ємнєд Солонгост зохион байгуулсан хуралд зориулан уншсан илтгэлээ єєрийн веб сайтад байрлуулжээ. Тvvний илтгэлд монгол, солонгосын ард тvмэн хоёул алтай язгуурын хэлтэй тул гарал нэгтэй гэсэн санаа маш тод. Тvvний бичсэнийг уншвал Баабар єєрєє тvрэг, манж, солонгос хэл сайтар эзэмшсэн хэл судлаачын хувиар монгол, солонгос хэлний холбоог тайлбарлажээ гэмээр сэтгэгдэл тєрнє. Тэр vvнийг ямар алсын санаа агуулж бичсэнийг мэдэхгvй. Vнэндээ бодит байдал тvvнийхээс арай єєр. Солонгос хэл судлаач эрдэмтэд єнєєг хvртэл солонгос хэлний vvслийг бvрэн тайлбарлаж, энэ талаар санал нэгдэж чадаагvй ажээ.
Эрдэмтэд солонгос хэлний vvслийн тухай хэд хэдэн таамаглал дэвшvvлсэн байна. Эхний таамаглалаар бол Солонгос хэл Зvvн ємнєд азийн Номхон далайн арлуудын авсронези хэлнээс vvсэлтэй гэнэ. Дараагийн онол солонгос хэлийг одоо тогтоогдоод буй хэлний бvлгvvдийн аль нэгэнд хамааруулах боломжгvй єнчин хэл гэж vздэг байна. Гурав дахь таамаглалаар солонгос ба япон хэл нийтлэг гарвалтай бєгєєд энэ хоёр хэлийг бусад хэлнээс тусад нь ангилдаг. Єєр бусад таамаглалууд солонгос хэлийг дvрмийн тєстэй шинжээр нь дамжуулан Ємнєд азийн дравид, тамил хэлний бvлэг, аль эсвэл алтай хэлний бvлэгтэй холбохыг оролддог байна. Эдгээрээс солонгос хэл бусад хэлийг бодвол япон хэлтэй илvv ойр бєгєєд энэ хоёр хэл нийтлэг гаралтай, гэхдээ бусад хэлний бvлгvvдээс тусдаа байх гэсэн санаа эрдэмтдийн дунд одоо тvгээмэл ажээ. Судлаачдын тогтоосноор солонгос хэлний vгсийн сангийн 60 орчим хувийг хятад хэлнээс зээлдсэн vгс, 30 гаруй хувийг жинхэнэ солонгос vг бvрдvvлдэг. Солонгос хэлэнд Майлайз, Филиппин, Индонез зэрэг Авсронези vгтэй дуудлага, утга ижил vгс тааралддаг ажээ.
Монгол, Солонгос vндэстний нийтлэг тvvхийн тухай сурталчилгааны цаана ямар зорилго байгааг ойлгоход туслах нэгэн нийтлэл “Asia Times On-Line” хэмээх сэтгvvлийн 2006 оны 9 дvгээр сарын 16-ны дугаарт нийтлэгджээ. Нийтлэлийг http://hnn.us/round/entries/30047.html сайтад байрлуулсан байна. “Єнгєрсєн vеэс зугтаж vл чадна” хэмээх гарчигтай тус нийтлэлийг Австралийн vндэсний их сургуулийн багш, хятад-солонгос судлаач Андрей Ланков бичжээ. Тvvний нийтлэл Хятад, Солонгосын “тvvхийн дайн”-ы тухай юм. Андрей Ланков юу бичсэнийг товч єгvvлье. Хятад, Ємнєд Солонгос улсуудын хооронд єнєєгийн Хятадын зvvн хойд муж, хойд Солонгосын нутагт оршин тогтнож байсан Когурёо, Бохай (Балхэ) улсын тvvхийг бvрэн єєрийн болгон засаж бичих єрсєлдєєн нэлээд хэдэн жилийн ємнє эхэлжээ. Ємнєд Солонгосын ерєнхийлєгч Ро Му Хён 2006 онд Хятадад айлчлахдаа Хятадын ерєнхий сайд Вен Зиабао-той уулзсан юм. Энэ уулзалтаар ерєнхийлєгч, ерєнхий сайд нар хоёр орны эртний тvvхийн асуудлыг чухалчлан ярилцсан нь тулгамдаад буй Солонгосын хойгийн цємийн хєтєлбєр, Хятад-Солонгосын эдийн засгийн харилцааг хэлэлцэх байх гэж хvлээж байсан ажиглагчдын хувьд их хачин зvйл байсан ажээ.
Тvvхийн асуудал энэ хоёр улсын тєрийн дээд удирдлагын хэмжээнд хvртэл яригдсаны шалтгаан юу вэ? Судлаач Ланковын бичсэнээр энэ маргааны цаана бvс нутгийн улс тєрийн тавцанд ашигтай байрлал эзлэх гэсэн дорны хоёр барын улс тєрийн бодлого байгаа нь тодорхой ажээ. Єрсєлдєєн ширvvсэх явцад асуудал хоёр орны хvрээнээс хальж, тvvх асар их гуйваж эхэлсэн байна. Энэ єрсєлдєєнд Солонгосын зvгээс нэгэн тактик хэрэглэв. Энэ бол Солонгосын тvvхэнд Кидан, Монгол аймгуудыг багтаах юм. Энэ талаар Ємнєд Солонгосын нэр хvндтэй “Донга Илбо” хэмээх єдєр тутмын сонинд бичжээ. Тус сонинд “Ємнєд Солонгосын шинжлэх ухааны салбарынхан хамгийн сайн хамгаалалт бол хvчтэй довтолгоо гэсэн зарчмаар [єрсєлдєєнд] хариу барь гэж засгийн газрыг шавдуулж байна. Ингэвэл Солонгос Гожосёон, Буёо, Гогурёо, Балхэ хаант улсын тvvхийг хамгаалах тєдийгvй єєрийн тvvхэнд Елу, Кидан, Монгол аймгуудийн тvvхийг багтаана гэсэн vг” гэж єгvvлсэн байна. Ланковын хэлснээр “Довтолгоог хариулах хамгийн шилдэг хамгаалалт, Солонгосын тvvхэнд Монголын тvvхийг багтаах хоёр нь ижил сонсогдож байна”.
Дээрх нийтлэлд буй баримтаас харвал Монгол, Солонгосын эртний нийтлэг тvvхийн ухуулга нь хэдэн хvний санаан зоргоор ярьдаг зvйл биш бололтой. Тvvхийг шинээр бичиж ухуулах асуудлын цаана Ємнєд Солонгосын тєрийн бодлого оршиж байна. Мєн энэ бодлогыг хэрэгжvvлэх ажилд Ємнєд Солонгосын шинжлэх ухааны салбарынхан єргєн хvрээтэй татагдан оржээ гэж ойлгогдож байна. Vvнийг гэрчлэх мэт “Мон-Сол” хэмээх Ємнєд Солонгосын санхvvжилттэй археологийн судалгааны томоохон тєсєл Монголд арав гаруй жилийн ємнєєс хэрэгжжээ. Тус тєслийг Ємнєд Солонгост “Сол-Мон” гэж нэрлэдэг гэнэ. “Мон-Сол” (Сол-Мон) тєслийн зорилго нь Монгол нутагт байгуулагдсан анхны тєрт улс Хvннv гvрний тvvхийг судлах бєгєєд Хvннvгийн археологийн дурсгалуудыг Солонгосоос олдсон археологийн олдворуудтай харьцуулан шинжлэх юм.
Vнэндээ Кvнзийн сурталт, хєдєлмєрч хичээгvй Солонгосчуудын ярьж хэлж байгаа энгийн зvйлсийн цаана алсын хараатай бодлого, vйл ажиллагаа бодитоор хэрэгжиж байгаа нь маш гайхалтай.
Хvн амын тэн хагас нь амьдрах Монголын нийслэл Улаанбаатар хотоос Солонгосын нєлєєг олж харахад тун хялбар. Хотын тєвийн хэдэн гол гудамж, чєлєє Сєvл, Нам Янжу гэх мэт солонгос нэртэй болжээ. Ємнє нь энэ гудамжууд єєр нэртэй байсан. Тэдгээр гудамжинд сvрлэг том чулуун хєшєє сvндэрлvvлж дээр нь шинэ нэрийг тодоос тод сийлсэн байх ажээ. Ємнєд Солонгосын аль нэг хотын захиргаанаас Улаанбаатарт тєлєєлєгч айлчлах болгонд Улаанбаатарын аль нэг гудамж солонгос нэртэй болдог уламжлал тогтсон гэнэ. Улаанбаатарын томоохон хорооллуудаар явахад гудамж болгонд солонгос хоолны газрууд тааралдана. Монголчууд халуун чинжvvтэй солонгос хоолыг єдєр тутамдаа зооглож заншиж байгаа бололтой. Мєн энэ хотод солонгос vндэстний хvндтэй зоог болох нохойн махан хоолоор vйлчилдэг хоолны газар хvртэл байдаг гэнэ. Нийслэл хотод солонгос эзэнтэй жижиг, дунд зэргийн зочид буудлууд хаа сайгvй тааралдана. Зарим нэг нь vvдэндээ Ємнєд Солонгосын далбааг хатгасан харагдана. Тэдгээр буудлуудад солонгос маягийн биеэ vнэлэх соёл аль хэдийнээ бий болсон гэж ярилцах юм билээ. Ажиллагсад нь монгол охидууд. Тэднийг “агаши” гэж дуудах ба тэднээр vйлчлvvлэгчид нь солонгос эрчvvд гэнэ. Харин тэдгээр зочид буудалд монгол хvн оруулдаггvй гэж нэг сонин дээр бичсэн байсан.
Монголын телевизийн томоохон сувгууд солонгос олон ангит киног єдєр шєнєгvй гаргана. Телевизvvд тэр олон киног худалдан авахын тулд хэдий хэмжээний мєнгє зарцуулдаг нь сонирхолтой л асуулт. Солонгосчууд монгол “ах дvvстээ” кино худалдахдаа vнийг нь бууруулдаг байж ч болох юм. Монголын телевизvvдээр гарах тэдгээр Солонгос кинонд голдуу солонгос залуусны хайр сэтгэл, бvтэлгvй дурлал гэх мэт vйл явдлууд дvvрэн байхаас гадна солонгос гэр бvлийн хэрvvл тэмцэл, єшєє авалт зэрэг айдас хvргэм сэдвvvд тун элбэг. Зарим нэг судлаач хvмvvс эдгээр кинонууд монгол хvvхдийн гэр бvлийн хvмvvжилд сєрєг нєлєє vзvvлнэ гэж болгоомжилж буйгаа хэлж байна. Учир нь хvvхдийн хєгжилд нийтийн мэдээллийн хэрэгсэл болон киноны нєлєє маш их гэдгийг сэтгэл судлалын шинжлэх ухаан тогтоосон ажээ. Гэвч энэ мэт зєвлєгєєг Монголд тоож анзаарах нь тун ховор.Тэгээд ч Монголд ихэнх барууны орнуудад байдаг телевизийн мэдээлэл, киноны агуулгын талаарх тодорхой бодлого байдаггvй ажээ.
Улаанбаатрын залуусыг солонгос поп дуучид байлдан дагуулж байгаа бололтой. Хоолойны хvч сулхан боловч ємссєн зvvсэн нь гял цал, нvvр биедээ мэс засал хийлгэсэн Солонгосын одод монгол залуусын даган дуурайх дvр болжээ. Залуус нь солонгос дуучин, жvжигчдийг дуурайн хувцаслана. Vvнийг Улаанбаатар хотод буй их сургууль, коллежуудаар ороход л харж болно. Солонгос маягаар vсээ урт засуулж, хар єнгийн хvрэм ємсєж, урт ороолтоор хvзvvгээ ороож, солонгос нvдний шил зvvх нь залуусын чухал гангараа болжээ. Хєдєєнєєс орж ирээд удаагvй залуусын хувьд энэ загвараар гангарах нь тэднийг хотжиж иргэншсэн гэдгийг илтгэх чухал зvйл бололтой. Миний танил их сургуулийн багшийн яриагаар эрэгтэй оюутнууд эмэгтэй оюутнуудтайгаа єндєр дуугаар зандран харьцаж, бvр солонгос жvжигчдийн нvvрний хувирал, амны хєдєлгєєнийг нь хvртэл дуурайх болсон гэнэ. Монгол залуус vсээ уртхан ургуулж, солонгос маягийн хувцас ємссєн нь тэдний нvvрний хэлбэр, биед зохиогvйгээс гадна тэднийг тун инээдэмтэй харагдуулах юм. Тэдгээр хотын залуусаас нvдэндээ галтай Тєв ази залуусын хvчирхэг дvр тєрхийг олж харахад тун бэрх.
Солонгосын нєлєє Монголын эдийн засаг, нийгмийн салбарт маш хvчтэй. 2017 оны байдлаар Ємнєд Солонгос Монголд оруулсан хєрєнгийн хэмээгээр Хятад, Оросын дараа эхнээсээ гуравт жагсжээ. Солонгосчуудын хєрєнгє оруулалт голдуу зочид буудал, хоолны газар, дэлгvvр гэх мэт жижиг vйлчилгээний салбарт хамаарна. Интернетийн вэб сайт дээр нэг солонгос нєхєр Монголын жижиг дунд vйлчилгээний салбарыг солонгосчууд гартаа авсан гэж сайрхан бичсэн байсан.
Монголчууд мєнгє олохын тулд Ємнєд Солонгост олноор ажиллахыг Ємнєд Солонгос дэмждэг. Vvний эдийн засгийн ач тус Монголын талд илvv гэж vздэг юм билээ. Гэхдээ энэ нь Монголд нийгэм гэр бvлийн хvндхэн асуудлыг vvсгэж байна гэж шvvмжлэх монгол хvмvvс цєєнгvй. Ємнєд Солонгост ажиллагсдын тоог албан ёсоор гаргахад хэцvv ч ойролцоогоор 40 орчим мянган хvмvvс байдгаас ихэнх нь залуу эрчvvд байдаг гэнэ. Энэ нь дан залуу эрчvvдийг авч ажиллуулах Солонгосын бодлоготой холбоотой. Тэд эрvvл мэндэд муу, солонгос хvний хийдэггvй хvнд ажлуудыг хийдэг.
Солонгос хvмvvс ч янз бvрийн зорилгоор Монголд ихээр зорчих болжээ. Хамгийн сvvлийн vеийн тоон мэдээгээр 2016 онд 40 орчим мянган солонгосчууд Монголд жуулчилжээ. Хvйсээр нь авч vзвэл тэдний ихэнх нь эрчvvд байдаг гэнэ. Тэдний нэлээд нь монгол эмэгтэйг солонгос эрчvvдтэй гэр бvл болгоход зуучлах агентлагийн vйлчлvvлэгчид байдаг бололтой. Монгол эхнэр авсан солонгос эрчvvд хэдэн мянгад хvрчээ. Монголд ирсэн солонгос эрчvvд монгол эхнэр авч, хоолны газар зэрэг жижиг бизнес эрхлэн Монголд суурших нь элбэг.
Бичиж, илгээсэн. Е.Єрнє
11 comments
Үнэн бичжээ.Нийтлэл таалагдлаа
нийтлэл таалагдах яахав. энэ асуудлыг төрийн хэмжээнд авч үзэхгүй бол харийн орны “ЗӨӨЛӨН” аргад хойч үе маань автаад уусаад дууслаа. телевизийн бүх сувгаар солонгос кино үүнийгээ больмоор, болиулмаар байна. нэг л өдөр газар нутаг маань харийнх болож бид ертөнцийн төгсгөл рүү хөөгдөнө шүү. муу амалж байгаа юм биш. бурхан минь
хятадууд дандаа манай юм ийг манай юм гэж байдаг улсшүүдээ.хятадууд бол зөхөн дуураймал бүтээл бүтээгдэхүүний орон гэдэг нь одоо ч тодрохой илэрхий байгаа биздээ
Монгол улс нийгмийн өөр шилжилтийн үед маш олон бодлогын алдаа гаргасны нэг нь гадны соёлын довтолгоо юм. Монголын гэх өнө эртний соёл ихээр алдагдаж байна. Гадны улсын соёлын довтолгоонд сийчүүлсээр амьд үлдвэл ямар Монгол төрх бий болохыг хэлэхэд хэцүү. Гэхдээ Монгол орны 4 улирал шиг хүн нь асуудалд хурдан зохицох мөртөө өөрийнхөө төрлөх мөн чанарыг гээдгүйд итгэл төрж байна.
Novshiin solongosuud bol hyatadaas iluu ayultai humuus.Mongoliin TVeer olon udaa gargaj baisan Jumon hemeeh olon angit dramiig zarim n sanaj baigaa baih.Getel solongosuud sayahanaas Hunnugiin Modun Shyanyu haaniig solongosiin Jumonii ach guch tsusan turul gej surtaldah bolov.Ter ch buu hel Hunnu bol mongolchuudtai yamarch holboogui mongolchuudiin zohiomol tuuh hemeen olon ulsiin hural deer neg solongos undur duugaar orilj baih yum.Amerik, umnud amerikiin indianuud solongostoi neg garaltai hemeen suuliin 10 garan jil yarij bichih bolov.Umnu n solongosuud uurt baigaa bolon hyatad, yaponii eh survaljaar tuuhiin oilgolttoi baisnaa suuliin ued mongoliin tuuhiin arhiviin material bolon,Ulaanbaatar ih surguuliin bagsh oyutanuudiin idevhtei oroltsootoigoor mongol, pers arabiin tuuhiin eh survaljuudiig mongoloos olj avaad tuuniigee solongosiin ertenii sudar bichig bolgon zohioj ehelsen bolno Uundee erdeed mongolchuudiin tuuhiin medleg muug dalimduulj shine tuuh zohioh tusuliig n zasagiin gazar n sanhuujuulj mongol, hyataf, uvur mongol,tuvd,kirgiz kazahiin arhiviig hulgailj ehelsen bna.odoo rsagaandaa garaad ertenii solongosuud unuugiin mongol nutagt amidarch baisan,hunnu bol solongosuudiin uvug deedes hemeen haa saigui yarij bichij ehlev.Ter ch buu hel tsahar mongolchuudiig solongosiin tasarsan ovog geed heev neg tv eer gargaj baih yum.Deer n buriaduudiig solongosuudtai adil 03 gesen geniin kodtoi bidnii uvug ,mongolchuudtai holboogui buutia sahij uldsen ertenii solongosuud geed heden buleg nevtruuleg tsatsaj bna.Deer n mongoltoi hamtarsan arheologiin tusul neriin dor mongoloos arheologiin oldvor hulgailj tuuniigee solobgos tariachin budaanii talbaigaa uhaj baigaad olson meteer ulger zohioj bna.You Tube d bol mongolchuudiig shuvt doosh n hiigeestei, mongoliin buh tuuh solobgosiin bolj huvirsan bichleguud heden 100 gaaraa bna.Deer n solongosuud mongoloos chazarganiig muchiruur n hulgailj gargaad buhel buten uuliig chazarganii oi bolgood vitaminii mod hemeen nerleed olon turuliin hunsnii bolon emiin buteegdehuun hiigeed patentiig n avsan bna.Chatsarganii eh garaliig n mongol bish skandinaviin bus nutag gej albaar uurchilsun bna.Sereechhee manaihaan.Erdemten bagsh oyutanuud bitgii solongosiin bool zarts bolj eh ornoo hudaldaachee
Delhiin hamgiin muu sanaatai uls gej bgaa mongolchuudiig neg ugluu bosohod manai gazar nutag geed bj bhviidee
Манайхан солонгосын боол болоод удаж байгаа. Үе үеийн жишээ нь Элбэгдорж лав 2 удаа сонгуулийн мөнгө сологосчуудаас босгож, тэрнийхээ шанд солонгосын Монгол төр дэх эрх мэдлийн хэмжээг үлэмж нэмэгдүүлсэн. Энхбаяр гэхэд солонгост орогнож байсан. Одоо МАН солонгосоос 500 саяын зээл авч байна. Угаасаа колони болсон. Харин колони улсаа хэрхэн ашиглах вэ гэдэг нь солонгосчуудын мэдэх хэрэг болоод удаж байгаа даа.
mash unen zuil bichjee mongolchuud mini bugdeeree negdej temtsie hamgiin 1d ni solongos kino gargahgui baih mongol nutag deer gadaad ner hayg hereglehgui baih geed zondoo zuil bnaa haanaas ehleh be negdie
etseg eh negtei er emuud hamaatan ah egch duus sadan turluud hoorondoo shaaltsaj untaj hevtdegees bolood turun garsan mongolchuud tsus oirtolt bolj oyunii homsdol tarhinii setgehui hugjilgui bolson. uuniig gadnii undur soyol bolovsroltoi hugjliin deed tuvshind hurch setgedeg holiin bodoltoi humuus mundag goy ashiglaj baigaa yum. neg heseg solongoschuud end tendgui yanhnii gazar baiguulj mongoliin haltar maanag bolhi ohid huuhnuud shaldan giinaj yantsaglaj hevtdeg ajil ih hiisen dee.odo ter yanhnii gazar baisan buzartsan gazart ni zasgiin gazriinh ni heddugeer bair gechihsen hayag haragdav daa. barag zasgiin gazriin ordon ni yanhnii gazar boloh hshsan daa.barag l bolson
Монголд Солонгосчуудыг хоол, буудал, массаж, эмчилгээ, амралтын газрын бизнес эрхлүүлэхгүй байх хэрэгтэй солонгос жуулчид солонгосуудаараа үйлчлүүлээд Монголын дотор солонгос бий болчихлоо.
Манай эх орондоо хайртай МАНАН хаа байна. Гадныхантай нийлж мөнгө олдогоо болих хэрэгтэй….
Со-гууд бол Хужаагууд, хуурамч цаасан малгайтай , хоосон хиймэл улс