Хорих ял эдэлж байгаад суллагдсан Г.Бямбадоржод амьдрах урам зориг, бусдыг хайрлах, суллагдсан иргэдийг нийгмийн амьдралд ороход нь дэмжлэг туслалцаа үзүүлэх, зорилгоор таван ханатай, иж бүрэн тавилгатай гэр бэлэглэж түүний хуримын ёслолыг зохион байгуулжээ.
Нийслэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Нийгэм, сэтгэл зүйн хэлтсээс Г.Бямбадоржид туслах “Итгэлийн гал” аяныг энэ оны хоёрдугаар сарын 04-ний өдрөөс энэ сарын 10-ныг хүртэлх хугацаанд өрнүүлсэн байна.
Г.Бямбадорж ял эдлэх хугацаандаа хорих ангиас зохион байгуулсан сургалт, нийгэмшүүлэх, ажилд идэвхтэй хамрагдаж, амьдралын төлөө тэмцэх хүсэл, эрмэлзэлтэй болж гаргасан алдаагаа давтахгүйн төлөө хоосон хонож байсан ч хулгай хийхгүйгээр, хүмүүс доромжилж гадуурхаж байсан ч тэвчин өнгөрүүлж архи, тамхи, хорт зуршлаас өөрийгөө татаж авч чадсан байна.