Дэлхийн цаг уурын өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан Ус цаг уур орчны шинжилгээний газраас дэлхийн хэмжээний 40 гаруй загвараас 10 загварын үр дүнгээр цаг агаарын ирээдүйн хандлагыг тодорхойлжээ. Үүнд, Монгол орны агаарын температур 2100 он гэхэд 4-6 градусаар нэмэгдэнэ гэсэн үр дүн гарсан байна. Тус байгууллагын үзэж буйгаар цаг агаарын энэ дулаарлыг ашиглан өмнө нь тариалах боломжгүй жимс, ногоог эх орныхоо хөрсөнд суулгах боломжтой гэсэн юм.