Гуравдугаар сарын 1-ний пүрэв гаригт Нийслэлийн Газрын албаны холбогдох албан хаагчид ажил үүргээ гүйцэтгэх явцдаа хуурамчаар үйлдсэн газрын гэрээ, гэрчилгээ илрүүлж, холбогдох арга хэмжээ авахаар ажиллаж эхэлжээ.
Нийслэлийн Газрын албаны холбогдох албан хаагчид ажил үүргээ гүйцэтгэж байх явцдаа буюу 2018 оны гуравдугаар сарын 1-ний пүрэв гаригт хуурамчаар үйлдсэн газрын гэрээ, гэрчилгээг анхлан илрүүлж, холбогдох арга хэмжээ авахаар ажиллаж эхэлсэн. Эрүүгийн Цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас хоёр ширхэг гэрчилгээг хуурамчаар үйлдэж залилан хийсэн гэх эл хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа бөгөөд нийслэлийн Газрын албанаас мөрдөн шалгах ажиллагаатай холбогдуулан шаардлагатай мэдээлэл, материалыг гаргаж өгөөд байна.
Энэ асуудалтай холбогдуулан иргэдэд газрын харилцаанд оролцох, бусдаас газар эзэмших эрхийн гэрчилгээ болон гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлөгдсөн газрын эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэн авах тохиолдолд сайтар хянан үзэж, нийслэлийн Газрын алба болон харьяа дүүргийнхээ Газрын албанд хандан шалгуулж байхыг сэрэмжлүүллээ.
2 comments
Shulhiin vakchiiniig hudaldaand lgargahgui baihiig mergejliin baiguulaga buren hariuch tuunees hudaldan avagchtuuniig medeh argagui .zahuudaar bui mahaa burenhynaj chaddag yum bolovuu.
Mal emnelegiin emch nariin ajil suu de .vakchin hiilgesen maliin mahiig dor hayj l sar idej bolohgui . Hunshnii zahiin emch nar min naidvartai sinjildeg baigaa daa