Монгол Улсын 12 аймагт шүлхий өвчин бүртгэгдэж, хөл хорио тогтоогоод байгаа. Энэ байдал удаан үргэлжилбэл нийслэлд цаашлаад улсын хэмжээнд тархах аюултайг мэргэжилтнүүд онцолж буй.
Дэлхийн хэмжээнд хүн, малын халдварт өвчин үүсгэдэг 2500 орчим бичил биетэн бий. Түүнээс 600 гаруй төрөл нь малаас хүнд халдварладаг өвчний үүсгэгч юм. Харин Монголд 100 гаруй төрлийн малын өвчин бүртгэгдсэн байдаг. Өвчнийхөө төрөл, халдвараас шалтгаалаад зарим нь хүнд халдварлана. Шүлхийн вирус хүний амьсгалын замд 3 хоног агуулагддаг гэдэг. 2003 онд Чингэлтэй дүүрэгт шүлхий өвчин бүртгэгдэж байсан.
Шүлхийтэй мах идсэнээр хүний эрүүл мэндэд ямар нэг сөрөг нөлөө үзүүлэхгүй. Харин шүлхийн вакцин хийлгэснээс хойш 14-21 хоногийн хугацаанд тухайн малын мах, сүүг хэрэглэхийг хориглодог. Хориотой хугацаанд тухайн малын мах, сүүг хэрэглэсэн тохиолдолд эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө.