ОХУ-ын хэрэглээний үнийн индекс хоёрдугаар сард 2.2 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан байна. Индексийн өсөлтөд хүнсний бүтээгдэхүүний үнийн хэлбэлзэл голлох нөлөө үзүүлжээ. ОХУ-ын Төв банк инфляцыг дөрвөн ОХУ-ын хэрэглээний үнийн индексийн өсөлтөд хүнсний бүтээгдэхүүний үнийн хэлбэлзэл голлох нөлөө үзүүлжээ.
Харин Владимир Путин ОХУ-ын Ерөнхийлөгч болсноос хойш иргэдийн цалин хөлс жилд тогтмол 10 гаруй хувиар өсөж байсныг шинжээчид онцолж байна. Үүнийг дагаад оросуудын хэрэглээний зарцуулалт мэдэгдэхүйц тэлжээ. Түүнчлэн тус улсын ядуурлын түвшин 1990-ээд оноос хойш огцом буурч, 2016 онд 13.4 хувьд хүрсэн байна. Мөн Владимир Путины гол зорилтуудын нэг нь хүн амын нас баралтыг бууруулж, төрөлтийн түвшнийг өсгөхөд дорвитой арга хэмжээ авах юм.
Тиймээс тэрбээр 2012 онд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихдээ 1.5 их наяд рублийг төрөлтийг өсгөхөд зарцуулах санал гаргаснаар ОХУ-ын нас баралтын түвшин 21 жилийн дараа анх удаа төрөлтийн түвшнээс доогуур гарч байжээ. Үүнээс гадна Владимир Путин ОХУ-ын зэвсэглэлээрээ тэргүүлэх байр суурийг хатуу хамгаалж байгааг ажиглагчид онцоллоо. Тодруулбал, АНУ болон Европын улсуудтай харьцуулахад ОХУ зэр зэвсэгт их хөрөнгө зарцуулж байгааг Дэлхийн банкны тайланд тусгажээ.