Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Нэг сая ам.долларын хадгаламжтай шүүгч хэн бэ? – updown.mn

Нэг сая ам.долларын хадгаламжтай шүүгч хэн бэ?

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцох үеэрээ шүүх тогтолцооны байгууллагыг шүүмжиллээ. Ингэхдээ хуулийн байгууллага авлига хээл хахуульд идэгдсэн гэдгийг онцлоод зарим шүүгч дансандаа сая ам.долларын хадгаламжтай гэв.

Түүний хэлснээр нэр бүхий шүүгчийн таван настай хүүхдийнх нь дансанд 500 сая төгрөг, өөрийнхөө дансанд нэг сая ам.доллартай байсан гэнэ. Энэ мөнгийг  эхнэр хүүхэд  нь нотариатаас олсон ашигаараа баяжсан гэх тайлбар өгч байсан гэнэ. Энэ мэтчилэн  захиргааны хэргийн шүүгчид хөрөнгөжсөн нь авлига хээл хахуулиас үүдэлтэй гэдгийг хэлж байв. Мөн хэргийг үндэслэлгүйгээр буцаадаг нь шүүгчид шинэчлэн найруулсан хуультайгаа танилцаж амжаагүй, сайтар судлаагүй байдагтай шууд холбоотой гэнэ. Энэ талаар тэрбээр “Шүүх дээр олон асуудал яригдаж байна. Хэргийг үндэслэлгүйгээр буцааж байна. Шүүгчид шинэ хуультайгаа танилцаж дасан зохицох зүйл харагдсангүй. Ялангуяа албан тушаалын хэрэг. Ерөнхий боловсролын захирал албан тушаалаа урвуулан ашиглаж хээл хахууль авсан нь тогтоогдсон. Гэтэл мөнгөн дүнгээр торгоод өнгөрсөн. Тухайн захирал хэсэг хугацааны дараа эргээд албан тушаалдаа очиж ял завшаад өнгөрдөг” гэсэн юм.

2 thoughts on “Нэг сая ам.долларын хадгаламжтай шүүгч хэн бэ?

  1. иргэн 2018-03-13 14:23 at 14:23

    их хурлын гишүүдээ, ням баатараа, нямдоржоо нотриатоос татвараа аваачээ ебаримт бичдэг болгоочээ ер нь мт албаныхан миньдээ хүнсний дэлгүүр, цайны газраас илүү мууухан компаниас илүүү өдөрт багадаа 200-300 мянган төг олдог нотриатаа цэгцлээч эээ….

    Хариулах
  2. NARUTO 2018-03-13 16:16 at 16:16

    гишүүнээ тэднийг нэрлэ, зарла. тэгж байж цэвэршинэ шүү

    Хариулах

NARUTO-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн