Ц.ЭЛБЭГДОРЖ АМРАЛТАА ӨНДӨРЛҮҮЛЖ ЭРГЭЭД УЛС ТӨРД ИРЖ ЯВНА.

Ардчилсан хувьсгалаас хойш өнөөдрийг хүртэл 30-аад жил улс төрд гудамжнаас төрийн тэргүүний сэнтийд хүртэл залрахдаа сайшаал зэмлэлийн аль алиныг ханатлаа хүртсэн хүн бол манай Эбэ. Монгол төрийн оройноос гавъяаныхаа амралтанд гараад амарч яваа зургууд нь сошиалынхныг одоо ч солиоруулсаар байгаа. За яадгийм хийдгээ хийсэн хүн.
Саяхан Солонгос улсад занхайчихсан #казинодож суугаа зураг нь нилээдгүй шуугиан тариатахлаа. Элбэгдоржийн урдах читоон багассан байна, Монголруу ойртож явна, одоо ирэнгүүтээ улс төрд эргэн орж бужигнуулна гэх мэдээлэл өөрийнх нь угшлийн Ардчилсан Намаас гарсан юм. Гадаадад аялах хугацаандаа өөрийнхөө үед томилсон хуулийн байгууллагын дарга нарыг уулзахаар дуудсан гэдэг нь үнэн бололтой. Учир нь АТГ-ын дарга Х.Энхжаргал, Улсын Ерөнхий Прокурор М.Энх-Амгалан нарын гадаад явсан хугацаа давхацсан нь дээрхи яриаг батлах шиг болов.
Хэрвээ Ц.Элбэгдорж улс төрд буцаж орж ирэх нь үнэн бол гандааш Д.Гантулгыг шахаанд оруулан мулталж тойрог дээр нь дэвшинэ. Энэ бол түүний хожлын читоон. Мөнхийн дайсан Н.Энхбаярынх нь хөмхий чангарч МАХН-ын даргаар улиран сонгогдов. Ц.Энхбаярын үйлдэл бүр Ц.Элбэгдоржийн шүдний өвчин, зүүдний мангаа. Энэ л Ц.Элбэгдоржийн улс төрд эргэж орох зайлшгүй шалтгаан юм. Түүний өвөрт “УЛС ХӨГЖҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР” биш “УЛС ТӨРИЙН ТЕХНОЛОГИ” байдаг.
Д.Гантулгыг хуулиар шахаанд оруулах хамгийн том хөзөр өөрт нь бий. Тэр нь Х.Энхжаргал, М.Энх-Амгалан нар. Ер нь манай Эбэгийн тоглох читоон дуусавч улс төрийн читоон дуусахгүй.
Тэгэхээр том улс төрийн золионд Гантулга шахагдах нь ойлгомжтой.
Энэ асуудал шийдэгдээгүй байхад дур эзнээ голохгүй, дунд чөмөг сүүжээ голохгүй гэгчээр Д.Гантулгын тойрог дээр нөхөн сонгуульд нэр дэвшихээ илэрхийлээд эхэлсэн өөр нөхөд ч бий.