БНХАУ-ын аж үйлдвэрийн салбар гадаадын компаниудад нээлттэй болно

2018-03-06 14:101min0
hytad

Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэцян энэ онд аж үйлдвэрийн салбар гадаадын компаниудад бүрэн нээлттэй болно гэж мэдэгдлээ.

“Үйлдвэрлэлийн ерөнхий салбар бүрэн нээлттэй болж, харилцаа холбоо, анагаах ухаан, боловсрол, цэвэр эрчим хүчний автомашин зэрэг салбаруудад орох боломж өргөжнө” хэмээн Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн 13 дугаар их хурлын үеэр мэдэгдлээ. Түүний хэлснээр банк, үнэт цаас, фондын удирдлага зэрэг салбаруудад гадаадын бизнес эрхлэгчдийн оролцоо нэмэгдэнэ гэж үзэж байгаа гэнэ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй