Өнөөгийн энэ нийгэмд цусны даралт, чихрийн шижин, нойргүйдэл, таргалалтаар шаналж буй хүмүүс олон болжээ. Нэг үеэ бодвол илүүдэл жингээсээ салахыг хүссэн хэн бүхэн хүсвэл бас өөрөө тэвчиж тэмцэж чадвал энэ нь маш амархан зүйл болсон гэхэд хилсдэхгүй. Интернэт, номын дэлгүүрээс та аль таалагдсан турах дэглэмийн тухай ном сэтгүүл, CD худалдан авч, фитнесс спиннингээр хичээллэх боломжтой. Гэсэн хэдий ч “өөрийгөө хуурах” л хамгийн том асуудал болж жингээ хасах нь бараг биелэгдэшгүй даалгавар “мөрөөдөл” болон хувирах нь бий.

Идэж ууж байгаадаа хяналт тавьж үүнийг идчихвэл таргалчих байхдаа, энэ таргалуулдаг юм байна болъё, болъё гээд л өөртэйгээ зөрчилдөж эхэлдэг. Төд удалгүй жаахныг идчихвэл юу л нөлөөлөв гэж өөрийгөө хуурч, сэтгэлээ тайтгаруулна. Таргалсан хойноо хоолны хатуу дэглэм барина гэдэг хэцүү. Уг нь таргалалттай таргалсаныхаа дараа биш, өмнө нь тэмцдэг байвал… Европт тарган эмэгтэйг “арчаагүй” гэж үздэг. Буруу хооллолт, түргэн хоол, амттан, хөдөлгөөний дутагдал зэрэг нь таны гоо сайхныг гутаадаг.Тураах эм бэлдмэл , тариа, тос гээд есөн жорын юм зарагдсаар л… Түүнийг нь хүмүүс хэрэглээд , янз бүрийн өвчин эмгэгтэй боллоо гэх яриа ч гарсаар байгаа. Энэ нь ч оргүй хоосон яриа биш л дээ. Тарган хүний зовлон маш их. Наад зах нь өмсөх хувцас ч олдохгүй. Дэлгүүрээр хэснэ, “Танд таарах размер байхгүй” гэсэн хариултыг л авна. Аятайхан хувцаслаагүй хүн өөртэй итгэлгүй, гадагшаа гарах ч дургүй болно.  Эмэгтэйчүүд бүр үр хүүхдээ эрүүл саруул өсгөхийн тулд өөрсдийгөө мартдаг. Хөхөндөө сүү оруулах гэж тэжээлтэй, сайн гэсэн бүхнийг л идэж уудаг.

Миний мэдэх нэгэн эмэгтэй нилээд илүүдэл жинтэй. Хүүхэд төрүүлэхээсээ өмнө нь туранхай байсан л даа.Тэр гурван хүүхэд төрүүлсэн. Төрөлт болгоныхоо дараа арав гаран килограммыг авч үлдсээр, 30 килограмм илүүдэл жинтэй болчихсон. Таргалснаас хойш турах гэж цаг зав, мөнгөө нилээд үрсэн. Сайн гэж рекламдсан эм бүрийг авч уусан, тураах гель, тос бүгдийг нь авч хэрэглэсэн. Бассейн, Фитнес аль алинаар нь хичээллэсэн. Ямар ч эерэг үр дүн гараагүй . Тэр сэтгэлээр унаж, улам л таргалаад байв.

Эцэст нь тэр турахын тухай бодлоо хаяж, стресст автахаа больсон. Түүний хувьд турах гэж хэт их улайрч байсан нь стресст оруулж байжээ. Тэр одоо зөвхөн өдрийн хоол л иддэг. Буцалгасан усыг маш их уудаг, хүссэн жиндээ хүртэл турж чадсан. Турахыг хүснэ гэдэг нэг хэрэг. Хүн өөрөө өөртөө эзэн байж , өөртөө зарчимч шаардлага тавьж түүндээ үнэнч байж, өөрийгөө хуурахгүй байх л чухал. Тэгж чадвал бүх зүйл амар хялбар байх болно. Та өөрөө өөрийнхөө эзэн нь гэдэгээ ямагт ухамсарлаж, ходоодоо зөв хоолоор тэтгэж, ажиллаж амрахаа зөв зохицуулж чадвал эрүүл аж төрөхийн эхлэл болно.

By updown

9 thoughts on “Европт тарган эмэгтэйг “арчаагүй” гэж үздэг учир нь…”
  1. ЕВРОП ГЭЖ ОРОСУУД Л СҮЙД БОЛЦГООДОГ БОЛХООС АМЕРИК ЯПОН ХЯТАДАД ИЙМ ХЭЛЛЭГ Ч БАЙДАГГҮЙ. ТАРГАН ХҮМҮҮСИЙН ХУВЬД ОРОСУУД( МОНГОЛ БООЛЧУУДТАЙГАА) НЕГРҮҮД АРАБУУДААС БУСАД АЛЬ Ч ОРОНД ЯДУУ АМЬДРАЛ,СЭТГЭЛГЭЭ ГЭЖ ДҮГНЭГДДЭГ Л ДЭЭ.

  2. zovhon emegtei bish eregteich mon adil archaagui gej yaridag, bas yaduu hymyysiin ovchinch gej yaridag.
    yneheer ihenh ni archaaguidee targan baidag ni ynen

  3. ЭНД ОРОС ЯМАР ХАМААТАЙ ЮМ . АНУ – Д АЙМААР ТАРГАН ХҮМҮҮС ИХ БАЙДАГ . БҮР ТАРГАН ХҮНД ЗОРИУЛСАН ДЭЛГҮҮР БҮХ ЮМ БИЙ . ЯПОНД СУМОЧИД ИХ ТАРГАЛЖ БАЙНА . ТУРАНХАЙ БОЛ ЯЛАГДААД БАЙХ БАЙХДАА . МОНГОЛЧУУД ИХ ТАРГАЛЖ БАЙНА . ӨГЛӨӨ ӨӨРТӨӨ 10 МИНУТ ГАРГААД ХЭДЭН ДАСГАЛ ХИЙЧИХДЭГ БОЛ БАС БАРИНА ШҮҮ .

  4. өөрийгөө яах вэ үр хүүхдээ л бод, эрүүл чийрэг, бага зэрэг өөхлөг эмэгтэйгээс эрүүл саруул, эрч хүчтэй хүүхэд төрнө, гэхдээ хэмжээг хэтрүүлж болохгүй, хэт туранхай бол бараг хүүхэд ч олж чадахгүй, олбол тээж чадахгүй

  5. үнэнийг хэлэхэд европчууд бүгд таран гүзээтэй хүмүүс байдаг, залуус л туранхай юм бна лээ тэд 30 хүрээд л бүгд таргалчихдаг пиво их хэргэлцгээдэг амтат боов болон гахай тахианы мах их хэрэгэлдэг европчууд ямарч хүнийг тарган туранхай гоё хувцастай гэх мэтээр ярьдаггүй

ОРОС СЭТГЭЛГЭЭ-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн