Олны танил эрхмүүд зодооны хэрэгт холбогдсон байна. Дуучин Б.Амархүү хоёр найзынхаа хамт Хүүхдийн зуугийн өмнөх талбайд нэгэн залууг зодож, биед нь гэмтэл учруулсан хэрэг сар шинийн өмнө гарчээ. Түүнд холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн газраас шалгаж байна. Мөн шинийн 1-нд буюу энэ сарын 16-нд нд Хүүхдийн зууд байрлах Choco бааранд гавьяат тамирчин Н.Төгсцогт хүн зодож танхайрчээ. Цагдаа нар түүнд бусдын биед гэмтэл учруулсан хэргээр хилийн хориг тавьж, УЕПГ-аас шалгаж байгаа аж. Хохирогчдын өмгөөлөгчид энэ хэргийг замхруулах магадлал өндөр гэж үзэж байгаа юм байна.
Олны танил хүмүүсийн холбогдсон хэрэг анхаарлын төвд өртдөг ч тэгсхийгээд намждаг. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард дуучин СТА Л.Сөрөлт “МИНТ” шөнийн клубт 20 настай Н гэх бүсгүйг найз эмэгтэйнх нь хамт зодсон хэрэг гарсан. Түүнд холбогдох хэрэг мөн л “чимээгүй” болсон юм.
Түүнчлэн 2017 оны сүүлчээр Уул уурхайн сайд асан Д.Ганхуягийн охин Г.Номуундарь өөрийг нь хүчирхийлсэн гэх нэр нөлөө бүхий эрхмүүдийн хүүхдүүдийг хар тамхи хэрэглэсэн тухай дэлгэж хэсэгтээ л шуугисан боловч өнөөдөр эл хэрэг хэрхэн шийдэгдсэн нь тодорхойгүй байна. Хамгийн сүүлд Г.Номуундарь цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгөхөөс татгалзсан гэх мэдээлэл байгаа юм. Ер нь олны танил гэхээр л хэргээс цэвэрхэн мултарч, ял шийтгэлгүй өнгөрдөг бичигдээгүй хууль манай бий гэхэд нэг их буруудахгүй болов уу?.
3 comments
За сөрөлт мөрөлт, төгсцогт могсцогт , номуундарь марь , амархүү мамархүү нар олны танил уу?тээ.. ХэХэХэ.
ИХ ХУРЛЫН ГИШҮҮН ХҮЧИНГИЙН ХЭРЭГ ХИЙГЭЭД ЯАХ Ч ҮГҮЙ ӨНГӨРЧ БАЙХАД НААДУУЛ ЧИНЬ ЮУ Ч БИШ ШҮҮ ДЭЭ…шийтгүүллээ юу!!!!
Ene barnuudad hun odoj yavdag mongo togrog salgaj amidardag humuus bii boltson um bish uu. Tiim amitadiig orognuuldag gazruudiig zarlachihmaar bna.