Өмнөд Солонгосын засаг захиргаа Пхеньян, Вашингтоны хоорондын яриа хэлэлцээг зохицуулахад туслах зорилгоор хоёр тусгай элчээ БНАСАУ руу илгээнэ гэж “Рёнхап” агентлаг мэдээллээ. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Чэ Ин ийнхүү БНАСАУ, Өмнөд Солонгосын хоорондын харилцааг сайжруулах бодолтой байна. “Рёнхап” агентлагийн мэдээлж буйгаар Үндэсний тагнуулын байгууллагын тэргүүн Со Хун, Ерөнхийлөгчийн аюулгүй байдлын асуудал эрхэлсэн зөвлөх Чо Ин Ён нар элч төлөөлөгчөөр томилогдсон гэнэ.