Америкийн конгрессийн гишүүн, Ардчилсан намын гишүүн Ро Ханна Ерөнхийлөгч Дональд Трампыг бүх насаараа төр барих сонирхолтой хэмээн шүүмжилжээ. Энэ талаар тэрбээр “Хошигнож байгаа ч юм биш. Гэхдээ Си Жиньпин шиг бүх насаараа Ерөнхийлөгч байх талаар ярих нь Америкийн Ерөнхийлөгчийн илэрхийлсэн америк бус байр суурь юм. Жорж Вашингтон бараг булшнаасаа босч ирэх байсан биз” хэмээн “Твиттер”-тээ бичжээ. Хятад улс Си Жиньпин даргад бүх насаараа төр барих санал гаргасны дараа АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульт хугацааны хязгаарыг ч авч болох талаар хөнджээ.