Монголын улс төрийн ууган хүчин Монгол Ардын Нам байгуулагдсаны 97 жилийн ой өчигдөр тохиов.
Тус нам 1921 онд Монгол Ардын Нам нэрээр анх байгуулагдан, улмаар 1924 онд Монгол Ардын Хувьсгалт Нам хэмээн нэрээ сольж, 1990 он хүртэл Монгол Улсыг дангаараа удирдсан билээ. Мөн олон намын систем бүрэлдэн тогтсон 1990 оноос хойш дангаараа болон хамтарсан хэлбэрээр долоо дахь удаагаа засгийн эрхийг барьж байна. Үүнээс одоогоос хоёр жилийн өмнө буюу УИХ-ын 2016 оны сонгуулиар гурав дахь удаагаа үнэмлэхүй ялалт байгуулж, 65 суудалтай болсон.
Гэвч энэ удаагийн ялалт маш эмзэг буюу дотроо зөрчилдсөн, хуваагдсан байдлыг МАН дотор үүсгээд буй нь нууц биш. Ж.Эрдэнэбатын удирдсан Засгийн Газрыг огцруулах үеэс эхлэн УИХ дотор МАН-ын 33-ын ба 32-ын гэсэн хоёр тусдаа бүтэц бий болж, асуудлаа урьдчилж ярьдаг болсон нь бодит үнэн. Тэгвэл энэ зөрчил гүнзгийрч, УИХ дахь 33-ын бүлэг дахин хуваагджээ.
Тодруулбал УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Ж.Энхбаяр, Т.Аюурсайхан, Л.Энхболд нарын залуус Монгол Ардын Намын Дэвшилтэт Холбоо гэгчийг байгуулж буй аж. Уг холбоо нь авилга, хээл хахуульд холбогдсон МАН-ын хуучин удирдлагуудад хариуцлага тооцох, авилгачдаас салах нэн тэргүүний зорилттой гэнэ.
Монгол Ардын Намын Дэвшилтэт Холбоог үүсгэн байгуулагч-УИХ-ын гишүүд “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалан, “Стандарт” банкнаас зээл авсан асуудлаар тэмцэж эхлээд буй билээ.
Эх сурвалж: Sonin.mn
6 comments
zuv sh dee
Odoo ene hkeruuliin IKH HKURLIIG khurdan taraay. IKH KHURALGYI BOLNO shuu dee
Za ashgyi Dee , uuniig l hulleej bailaa
Одоо л зөв алхам хийж байна даа амжилт ард олон дэмжиж байгаа шүү, бүү шантар
Одоо л энэ хүмүүсээс эх орноо аврахгүй юм бол оройтох гээд байна, сайн байна та нар. Та бүхнээр бахархаж байна, ингэж санаачлага. Гаргахыг л ард олон хүлээж байна
Уг нь зөв л залуус шиг байна. Гэхдээ хэлсэнээ хэрэгжүүлэх болов уу яах бол айдаг болоод байна шүү