Мэргэжлийн хяналтын байцаагчийн нэр барьж эмийн санчдыг залилжээ

Мэргэжлийн хяналтын газрын байцаагчийн нэр барьж залилан хийх тохиолдол нэг бус удаа гардаг. Баянгол дүүрэгт 2-3 эмэгтэй хамтран эмийн сангуудаар орж, эм тариаг чинь шалгана хэмээн эмийн санчдыг залилсан хэрэг саяхан гарчээ. Тус дүүргийн хууль хяналтын байгууллагынхан иймэрхүү арга хэрэглэж буй хүмүүсийг цагдаад мэдэгдэж, бичиг баримт, удирдамж зэгийг нь сайтар нягтлахыг анхааруулав. Өмнө нь 2016 онд төрийн байгууллагын нэрийг барьж Долмалин ХХК-ийн эмнэлэгийн утас, захирлын гар утас руу 2016-03-25-ны өдрийн 08,30 минутаас эхлэн НМХГ-ын байцаагч гэж өөрийгөө танилцуулсан этгээд утасдаж, Мэргэжлийн хяналт, Нийгмийн даатгал, Татварын Ерөнхий газар хамтран хяналт шалгалт хийгээд явж байна гээд 23500 төгрөг шилжүүлэн авсан байдаг.