АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын зөвлөх, хүргэн Жаред Кушнер Цагаан ордны нууц материалыг үзэх, өдөр бүр мэдээлэл өгөх хуралд суух эрхгүй болжээ. “Politico” хэвлэлийн мэдээлснээр түүний “маш нууц” гэсэн ангиллын материалыг үзэх эрх нь “нууц” гэсэн ангиллын материалыг үзэх болж доошилсон байна. Энэхүү алхмыг Цагаан ордны олон ажилтанд авсан гэнэ. Жаред Кушнер Цагаан ордонд ирсэн цагаасаа эхлэн Холбооны мөрдөн байцаах товчооноос байнгын зөвшөөрөл олгох хүртэл түр хугацаанд маш нууц материалд орох эрхтэй байсан аж. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хүргэндээ байнгын зөвшөөрөл олгох эрхтэй ч тэрбээр энэ шийдвэрийг Цагаан ордны аппаратын тэргүүн Жон Келли гаргасан нь дээр гэж мэдэгджээ.
1 comment
Гарчигаа бичиж чадахгүй хүн цааш нь үргэлжлүүлэх хэрэг байна уу.