Төрийн албаны зөвлөлийн ажлын хэсэг Хэнтий, Дорнод, Баян-Өлгий аймгаас гэнэтийн шалгалтаа эхлүүлж, үйл ажиллагаанд хяналт тавихын зэрэгцээ арга зүйн удирдлагаар хангаж, хууль эрх зүйн зөвлөгөө өгч байгаа аж. Орон нутагт ажиллаж буй ажлын хэсгүүд шалгалтын дүнгийн талаар зөвлөлийн хуралдаанд танилцуулах юм байна.