АНУ-ын Вашингтоны ойролцоох Форт Майер цэргийн баазад нэгэн үл мэдэгдэх бодис бүхий захидал задарснаас хойш 11 хүний биеийн байдал мууджээ. Тэдгээрийн гурвыг нь эмнэлэгт хүргэсэн байна. Арлингтоны галын хамгаалалтын газрынхан Twitter-тээ мэдээлснээр Форт Майер цэргийн баазын захиргааны байранд ирсэн захидлыг задалсны дараа хүмүүсийн бие муудсан гэнэ. Arl Now хэвлэлийн мэдээлснээр бодист өртсөн хүмүүсийн зарим нь түлхэгдэж, заримынх нь хамраас цус гарсан байна. Энэ хэрэгтэй холбогдуулан баазад орох бүх замыг түр хаажээ. Түүнчлэн мэргэжилтнүүд дугтуйнд яг ямар бодис байсан, хэн илгээсэн болохыг тогтоохоор ажиллаж байна.