Папуа-Шинэ Гвинейд дахин нэг удаа хүчтэй газар хөдөллөө. Хамгийн сүүлд 6.0 магнитудын хүчтэй хөдөлсөн талаар АНУ-ын Геологийн албанаас мэдээлжээ. Тус улсын төвийн хэсэгт Тари хотоос баруун урагш 59 км-т орон нутгийн цагаар 05:45 цагийн үеэр чичирхийлэл мэдрэгдсэн байна. Энэ үеэр Тарид нэг хүн амиа алдаж, таван хүн ойролцоох тосгонд болсон хөрсний гулгаанд өртжээ. Үүнээс өмнөхөн тус улсад 7.5 магнитудын хүчтэй газар хөдөлж, 30 гаруй хүн амиа алдсан юм.