Оросууд Пёнчаны наадмаас шагнал хүртсэн тамирчдаа BMW автомашин бэлэглэлээ. Оросын олимпийн медальтнуудыг дэмжих сангаас уламжлал ёсоор наадамд түрүүлсэн, мөнгөн, хүрэл медаль хүртсэн тамирчдаа машинаар шагнажээ. Ингэхдээ Германы BMW концернийн Х4, Х5, Х6 машин бэлэглэсэн байна. Тодруулбал Олимпийн аваргууд Х6 машин авсан бол мөнгөн медальтнууд Х5, хүрэл медальтнууд Х4 хүртсэн гэнэ. Шагнал гардуулах ёслолын ажиллагаа өчигдөр Москвад болжээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн