Урлагийн салбар дахь сайхан хосуудын нэг “Х-Түц” продакшны жүжигчин, МУГЖ И.Одончимэг, Т.Бархүү нар өнгөрсөн онд Хятадын зохиолч Wang Heng Ji-ийн өгүүллэгээс сэдэвлэн “Солиот эх” киногоо үзэгчдийн хүртээл болгосон. Олны хэл ам, хов жив, гүтгэлэг, доромжлол бүхнийг үл тоон жүжигчин Т.Бархүүтэй гэр бүл болсон гавьяат жүжигчин И.Одончимэг фэйсбүүк хуудсаараа дамжуулан ханийн тухай ингэж бичжээ.
Тэрбээр “Хүний хань ижил гэдэг чинь өвдөхөд нь санаа зовинон сэтгэл нь өвдөж эм барьж гүйдэг, уйлахад нь аргадаж нулимсыг нь арчдаг, өдөр бүр аз жаргалтай инээмсэглэхийг нь харах гэж хичээдэг, даарч хөрөхгүй, ядарч сульдахгүй, эрч хүчтэй, өвдөж зовохгүй байгаасай, хайрт минь Аз жаргалтай Гоо үзэсгэлэнтэй улам сайхан байгаасай гээд бүxнээ зориулдаг, хааяа яг л аав шиг ах шиг сургааль айлдаж, чадахгүй зүйл байвал аргыг нь олуулж, нялx балчир хүүхэд шиг халамжилж энэрэн өxөөрдөж, алхам тутамдаа хэлэх үгээ ч хийх үйлдлээ ч бодох бодлоо ч цэгцтэй байлгаж, гомдоочихгүй юмсан уурлуулчиxгүй юмсан гэж хичээж явдаг юм байна.
Хайр гэдэг чинь өнгө мөнгө бишээ, эд баялаг ч биш
Хайр гэдэг чинь зүгээр л сэтгэл, халамж, анхаарал тавьж буй энхрийлж энэрч буй хором мөч…
Хүнд хайртай гэж хэлэх амархан, батлаж харуулах хэцүү, наанаа мянга хайртай дуртай гэж орилдог хэрнээ, өвдөөд эвхэрч хэвтэхэд чинь үл тоодог бол, даарч бээрэхэд чинь дулаацуулаx ч хүсэлгүй бол, уйлахад чинь мэдээгүй юм шиг мэлздэг бол, гундуухан харагдахад чинь зэмлэж гоочилдог бол, сандарч тэвдэж байж ядахад чинь тээршаадаг бол тэр хүн хань болохгүй тэгж гардаг хайр ч гэж байхгүй.
Ихийг шаардаж илүүг авах гэж улайрдаг. Үгээрээ элдвийг амладаг ч үйлдэл дээрээ тулахад хэлснээ мартаж, хариуцлагаа ч умартаж хээв нэг явж байдаг эрийг ямар эр гэхэв, эр хүн гэж цоллохоос ичмээр…
Эмэгтэй хүнд хайрын сайхан үг, халамж, халуун дулаан тэврэлт л хэрэгтэй, бусад зүйлс бол аяандаа болно шүүдээ.
Нэг хүйтэн харцаар харахад
Нэг хөндий үг хэлэхэд эмзэглэж гомддог юм эмэгтэй хүн.
Хайртай бүсгүйнхээ нүднээс харуусал гунигийн нулимс унагахыг өөртөө хэзээ ч битгий зөвшөөр, хэзээ ч битгий муухай харьц…
Сэтгэл нь сэмэрч нулимс нь урсана гэдгийг санаж хэлэх үгээ хааяахан залгиж бай, эр хүн ийм л байж чадвал эмэгтэй хүн дэндүү жаргалтай байх болно.
Хажууд чинь байгаа бол бусдаас илүү чамайг сонгосон гэдгийг ямагт санаж яваарай.” гэсэн байна.
3 comments
Тэнэг авгай өөрийн охин шиг залуугийн толгойг эргүүлж авч суучихаад жинхэнэ хайр гэж тэнэгтлээшдээ . Тэнэг авгай гурилан цардмал нүүрт …..
yg unen
Biggish tenge yum yari vine like Helen ban shvvdee