АНУ-ын цэргүүдийн хуурай хүнс тэжээлд ирэх оноос пицца нэмж өгөхөөр болжээ. Хамгийн гол нь энэхүү пиццаг гурван жил хадгалж болох хугацаатай юм байна. Америкийн цэргийн алба хаагчид өнгөрсөн зууны 80-аад оноос л энэ хоолыг хуурай хоол тэжээлд оруулах хүсэлт гаргаж байсан түүхтэй. Харин эрдэмтэд муудуулахгүйгээр хадгалах аргыг эрэлхийлж, олон жил туршилт судалгаа хийсний үр дүнд пиццаг удаан хугацааны турш шинэхнээр нь байлгах аргыг олжээ.
Тэгвэл дэлхийн орон орны цэргийн алба хаагчдын хуурай хүнсэнд ямар сонирхолтой хоолнууд багтдаг талаар “АиФ”-д ийнхүү бичсэнийг орчуулан хүргэж байна.
Итали
. Италийн цэргүүдийн хуурай хоол хүнсэнд кордиал хэмээх хатуу шарз, түүнчлэн махан сүмстэй паста, мэдээж сүмстэй зутантай банш ордог. Сүмс нь улаан лоолийнхоос махны, мөөгний гээд олон төрөл байна.
Орос
Тус улсын цэргүүд халуун хоолондоо махтай будааны агшаамал зэргийг хэрэглэдэг. Харин хуурай хүнс гэвэл лаазалсан гахайн өөх зэргийг оруулдаг ажээ.
Англи
Британийн арми дэлхийн хамгийн интернациональч гэдгээ баталж, хуурай хоол хүнсэндээ испанийн цагаан будаагаар хийдэг паэлья хэмээх хоол, дэгдээхийтэй тикка-масал, шош, улаан лоолийн сүмстэй гахайн мах зэргийг оруулдаг. Цагаан хоолтнуудад хүртэл ногоотой паста санал болгодог байна.
Франц
Францчууд тансаг хоолгүйгээр байж чаддаггүй улс. Идэх хоол нь лаазалсан байсан ч амттай л байх ёстой. Тиймээс Францын цэргүүдийн хуурай хоол тэжээлд бугын махан паштет, шоколадтай мусс, креолын гахай зэрэг багтдаг.
Канад
Канадын цэргүүд хуурай хүнс тэжээлээрээ уураг их хэмжээгээр авдаг. Тухайлбал, уургийн коктейль, самрын нухаш, дарсны сүмстэй махан ороомог, гичний сүмстэй стейк, испани сүмстэй швейцарь стейк зэрэг байна.
Израиль
Бөөрөнцөг, туна загас зэрэг нь цэргийхний өдөр тутмын цэсэнд багтдаг. Харин цагаан хоолтнууд илүү сонирхолтой. Тэд цагаан будаагаар амталсан усан үзмийн навч, эрдэнэ шиш, чидун жимс зэрэг хэрэглэнэ.
Швейцарь
Энэтхэг хоолонд дуртай. Тиймээс халуун хоолонд дэгдээхийн махтай карри өгдөг.
Австрали
Энд амттан их өгнө. Жишээ нь өтгөрүүлсэн сүүтэй ороомог, чанамалтай жигнэмэг зэрэг хэрэглэдэг.
Шинэ Зеланд
Шинэ Зеландын армид алба хаахад тун аятайхан. Хээрийн сургуулилтад явахад цөцгийн сүмстэй, төмстэй дэгдээхий, тай маягийн хурганы махан карри, шоколадтай сүү өгнө.
Сингапур
Европчуудад тун өвөрмөц санагдаж магадгүй л дээ. Гэхдээ азиудын хувьд тун энгийн хоолонд тооцогдоно. Сингапурт цэргүүдэд Сычуаний тахианы махтай гурилтай шөл, улаан шоштой шар буурцгийн сүү өгдөг. Сингапурчууд хээрийн сургуулилтын үеийн хоолоо уйтгартай хэмээн шагшрах нь аргагүй. Энд ямар ч жигнэмэг, цай тэргүүтэн байхгүй.
Япон
Японы армийн хоол хүнс ч тийм баялаг биш. Агшаасан будаа, шарсан будаа, амар загас. Ингээд л боллоо.
Өмнөд Солонгос
Халуун хоолноос гадна махтай цагаан будаа, гриль дээр шарсан зайдас зэргийг өгдөг. Солонгосчууд хуурай хүнс тэжээлдээ кимчи, хар шош авч явдаг байна.
8 comments
Монголд үхэр, хонь, адуу гэж төсөвлөчихөөд хулгайн зээр, хулан, алдуул мал иддэг нь нууц биш. төсвийн мөнгийг ангийн захирагч нар…
zeer tsuvdai gedes geex met dajgui
Авлигач генерал хурандаа нарынх нь ангидаа шахсан онд орохгүй туранхай махаар цалин багатай хулгайч тогооч нарын хийсэн амт чанар муутай гурилтай шөл, хуруу зузаан гурилтай хуцваа хэмээх цуйван
ха ха ха
mongolyn tseregiin hool hoishoo yum bna
мах 70%+ гурил болон бусад … болоо илүү юм хэрэггүй. хээрийн сургуульд шар тосонд нэвчүүлсэн хэдэн ёотон, давсалсалсан сүүл, борц байхад болно. гурил зузаан нимгэн байх нь ямар хамаатай юм бэ??? сайн зажлаад нимгэлж болно шүү дээ.
JINHENE TSERGIIN HOOL CHINI SHAHSAN HATAAMAL TEJEEL BAIDIIN 10-20 JIL HADGALAH BOLOMJTOI
ter chin heeriin hunsnuud ene baz deeree ideh hunsnuud bn