Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албанд нийт 460 дуудлага ирснээс зам тээврийн ослын шинжтэй 326 дуудлагыг хүлээн авч, шийдвэрлэжээ. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас орон нутагт хоёр хүний амь нас хохирч, нийслэлд 14 хүн бэртэж гэмтжээ. Түүнчлэн гэмтэж, бэртсэн хүний гурав нь бага насны хүүхэд бөгөөд хоёр нь явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцож байх үедээ осолд өртсөн аж. Мөн гудамж замд хийсэн хяналт, шалгалтаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 72 зөрчлийг илрүүлэн саатуулж ажилласан ба “Сар шинэ” арга хэмжээний хүрээнд долоон гэмт хэргийг илрүүлэн ажилласан байна.