Танилц, энэ бол Марли. Энэхүү өнчирч хоцорсон хөөрхий хонийг Их Британийн Камбрия мужийн сайн санаатнууд олсноор амьд гарсан түүхтэй. Тэр цагаас хойш айлд амьдарч, түүний хамгийн сайн найз нь Жесс нэртэй лабрадор үүлдрийн нохой болжээ.
Марли хурга байхдаа хүнд хэлбэрийн халдварт өвчин тусч, үе нь үрэвссэн тул эзэн Али Воган нь түүнийг нохойн байрандаа унтуулж амраадаг болжээ.
Харин одоо энэ хонь өөрийгөө эр зоригтой нохой гэж боддог төдийгүй Жесстэй дотно нөхөрлөдөг. Тэгвэл одоо Марлиг нөхцөл байдлаас нь шалтгаалж дахин хонь шиг болоход нь сургах гэж байна.
Учир нь энэ хонь өвс идэх дургүй, нохойн хоолонд дурладаг бөгөөд бэлчих дургүй гэнэ. Уг нь Марли Альпын хаа нэгтээ бэлчиж явах ёстой швейцарь үүлдрийн хонь. Гэвч нохойн хэвтэр дээр хэвтчихээд гадуур гарах сонирхолгүй байдаг гэнэ. Бараг л хуцахаас холгүйхэн болдог юм байх.
Марлиг гадаа гаргах гэж бөөн юм болно. Тэр хүйтэнд, салхи, бороонд маш дургүй гэнэ.
Харин Марлиг одоо нохой биш, хонь болгохын тулд эзэд нь бас нэг хонь болох Беарыг гэртээ авчирчээ. Ингэснээр тэр хоньтойгоо хамт байж, жинхэнэ хонь гэж ямар амьтан болохыг мэдэрнэ гэж Али, Макс нар үзжээ.
2 comments
Haha mai mai mai oh i mean hov hov hov lol
Ямар балай хог вэ.