2017-03-22 15:061min01

С.Баяр монгол иргэдтэй уулзана

01

 

Өнөөдөр (2017.03.22) 19 цагт Их Британид ажиллаж амьдардаг монгол иргэдтэй Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд С.Баяр уулзах юм байна. Элчин сайд монгол иргэдтэй уулзаж ажил амьдралынх нь талаар ярилцахаас гадна ЭСЯ-ны гадаа зохион байгуулж буй монгол иргэдийн тайван цуглааны талаар мэдээлэл өгнө гэж тус яамны албан ёсны цахим хуудаст мэдээлжээ.