Мэргэжлийн хяналтын ерөнхий газартай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын байгуулсан бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээг хэрэгжүүлэх, Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан 25, 26 тоот удирдамжийн хүрээнд 2017 онд хяналт шалгалтад хамрагдахаар зарлагдсан Аргалант, Баянхангай, Баянцогт, Лүн, Өндөрширээт, Эрдэнэсант сумдын төрийн болон аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагаанд Эрүүл мэнд, боловсрол, хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчны хяналтын чиглэлээр 2017 оны 3 дугаар сарын 13-17-ны өдрүүдэд төлөвлөгөөт хяналт шалгалт хийлээ.
Шалгалтад 61 байгууллага хамрагдсан ба 17 буюу 27.8 хувь нь бага, 23 буюу 37.7 хувь нь дунд, 21 буюу 34.4 хувь нь их эрсдэлтэй үнэлэгдлээ. Илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар улсын байцаагчдын 124 заалттай 15 албан шаардлага, 112 заалттай 20 зөвлөмжөөр хугацаатай үүрэг даалгавар өгсөн.
Хэрэглэх хүчинтэй хугацаа дууссан 182 нэр төрлийн 1697674.89 мянган төгрөгийн эм эмнэлгийн хэрэгслүүдийг хураан авч хөндлөнгийн гэрчүүдийг байлцуулан газар дээр нь устгасан улсын байцаагчийн акт 3-ыг үйлдсэн. Хууль тогтоомжийн заалт зөрчсөн 1 албан тушаалтанд 2400.000 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ ногдуулсан байна. Шалгалтад хамрагдсан холбогдох албан тушаалтнуудад хууль эрх зүйн болон мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.
ЭХ СУРВАЛЖ: TOV.GOV.MN