2016 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн кампанит ажлын үеэр Д.Трамп ОХУ-тай харилцаж байсан уу, үгүй гэдгийг шалгаж байна гэж Холбооны мөрдөх товчооны дарга Жеймс Коми мэдэгдсэн байна. Энэ үеэрээ тэр мөн Барак Обамагийн Засгийн газар өнгөрсөн онд “Trump tower” дахь яриаг нууцаар чагнасан гэх нотлох баримт байхгүй байгааг бас дуулгажээ.

Холбооны мөрдөх товчоо ОХУ АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс оролцох хандлага 2016 оны долдугаар сарын сүүлээр эхэлсэн гэж үзэж байгаа юм байна. Гэвч Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч сэтгүүлчдэд “Трампын багийнхан болон ОХУ хооронд холбоо байсан гэх нотолгоо байхгүй гэж Б.Обамагийн Засгийн газар мэдэгдэж байсан. Үүнээс хойш юу ч өөрлөгдсөнгүй” гэж мэдээлжээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн