Улаанбаатар-Дарханы чиглэлд хоногт дунджаар 3800-4000 орчим тээврийн хэрэгсэл зорчиж байна. Өнгөрсөн жил Азийн хөгжлийн банкнаас хийсэн судалгаагаар монгол улсын хэмжээнд хоёр чиглэлд хөдөлгөөний эрчим өндөр байна гэж гарчээ. Энэ нь осол аваарь гарах хамгийн их магадлалтай, шинэчлэх шаардлагатай болсон гэсэн үг бөгөөд налайх, дарханы зам багтжээ.
Нийт 230 км урттай Дарханы замыг энэ хавраас эхэлж шинэчилхээр болсон байна. Улаанбаатар-Дарханы чиглэлд өдөрт дунджаар 3800-4000 гаруй тээврийн хэрэгсэл зорчдог аж. Өнгөрсөн жил Азийн хөгжлийн банкнаас хийсэн судалгаагаар монгол улсын хэмжээнд хоёр чиглэлд хөдөлгөөний эрчим өндөр байна гэж гарчээ. Энэ нь осол аваарь гарах хамгийн өндөр магадлалтай, шинэчлэх шаардлагатай болсон гэсэн үг юм. Үүнд налайх, дарханы зам багтжээ.
Улаанбаатар-Дарханы чиглэлийн замд осол гардаг есөн цэгийг тогтоож эхний ээлжинд энэ хэсэгт замыг өргөсгөж дөрвөн эгнээ болгохоор төлөвлөжээ. Ингэснээр осол аваар буурч, тээврийн хэрэгсэл чөлөөтэй зорчих боломж бүрдэх юм байна. Үүнээс гадна налайхын замд өргөтгөл шинэчлэлт хийхээр төлөвлөсөн гэдгийг холбогдох албаныхан хэллээ.