Эрчүүдэд том, зузаан уруул таалагддаг гэж би боддог. Гэвч тийм биш ажээ. Эрдэмтэд хэд хэдэн цуврал судалгаа явуулаад төгс уруул жинхэнэдээ ямар байх ёстойг тогтоожээ.

Эрт дээр цагаас эхлээд бүсгүйчүүд уруулын будаг, гялалзуулагч, гаа (цусан хангамжийг нэмэгдүүлж, бага зэрэг хавагнуулдаг) зэрэгийг ашиглан уруулаа томруулахыг эрмэлзсээр ирсэн. Эцэс сүүлд нь уруулдаа шахуулдаг тарилга хүртэл бий болжээ. Иймэрхүү ямар ч аргаар олж авсан зузаан уруул эрчүүдэд таалагдана гэж үзэж байв.

Тэгвэл Калифорнийн гоо сайхны мэс засалчид төгс уруулын хэлбэрийг тогтооход доод уруул нь дээрхээсээ хоёр дахин зузаан байх ёстой гэнэ. Энэ стандартыг АНУ-ын ихэнх гоо сайхны мэс засалчид хэрэглэдэг.

Доктор Дижин Эшо буюу Лондоны гоо зүйч хамт олонтойгоо нийлэн томоохон судалгаа явуулж, төгс уруулын хэлбэр, хэмжээг тогтоохыг оролджээ.

Судалгаанд бүтэн нүүрийг нь харуулсан хоёр зургаас аль нь илүү дур булаам харагдаж байгааг оролцогчдоор сонгуулжээ. Ингэхдээ хоёр өөр төрлийн уруулын зураг тавьсан байна. Ингээд зураг бүрээс ямар дутагдал, давуу тал байгааг нэрлүүлэх байв. Гурав дахь шат нь компьютерээр хамгийн аятайхан гэж үзсэн уруулыг бий болгох байв.

Ингээд судалгааг нэгтгэтэл дээд уруул нь доод уруултайгаа зузааны хувьд ижил байх ёстой ч доод уруулын хамгийн өргөн хэсэг нь уруулын булан хэсгийн өргөнтэй 2:1 гэсэн харьцаатай байх ёстой гэжээ.

Мөн дээд уруулын голын хонхорхой хэсэг нь эрчүүдийн хамгийн таашаан үздэг хэсгийн нэг болох нь тогтоогджээ. Зөөлөн, хэт нүдэнд тусахуйц биш хонхорхойтой байх нь гүн хонхорхойтой бүсгүйчүүдээс илүү дур булаам харагдуулж чаддаг. Тэдний жишээ болгож доктор Эшо Эмили Ратаковски, Мишель Киган нарын уруулыг харуулжээ.

Харин Анжелина Жоли, Кайли Женнер нарын уруулыг эрчүүд хар жагсаалтад оруулжээ. Тэд ийм төрлийн уруулыг секси гэж үздэггүй бөгөөд “арай хэтэрсэн” гэсэн товч тодорхойлолт өгсөн байна.

By updown

2 thoughts on “Хамгийн секси уруул ямар байх ёстой вэ?”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн