Беларусь улсын Гомель хотноо Зуун буудалт даамын Өсвөр, залуучуудын ДАШТ зохиогдож байна. Тус тэмцээнд Монгол Улсаас 24 тамирчин дөрвөн насны ангилалд өрсөлдөж байгаа юм.Өчигдөр /2018.11.01/ тэмцээний блиц буюу түргэвчилсэн тоглолт болж өндөрлөлөө.
Тус тоглолтын охидын 8-10 насны ангилалд өрсөлдсөн Батдаваагийн Есүй аваргалаа. Спортын мастер Д.Чойжилсүрэнгийн удирдлага дор бэлтгэлээ хийдэг, “Монгени” сургуулийн сурагч тэрбээр есөн өрөг тоглохдоо долоо хожиж, нэг тэнцэн, нэг хожигдон, 15 оноо авсан байна. Сонирхуулахад Б.Есүй блицийн дэлхийн аварга болсон хоёр дахь тамирчин юм. Өмнө нь 2016 онд Дорноговь аймгийн тамирчин Э.Хүслэн Туркийн Измирт болсон ДАШТ-ий түргэвчилсэн тоглолтын төрөлд түрүүлж байв.