Монголын допингийн эсрэг үндэсний төвөөс хийсэн гэнэтийн шалгалтад бүдэрсэн таван бөхийн барилдах эрхийг хасна гэх мэдээлэл байна. Тэдний дунд улсын цолтой болон аймгийн цолтой бөх багтаж байгаа аж. Эл асуудлаар Монголын Үндэсний бөхийн холбооноос “Допинггүй монгол бөхийн төлөө” зорилтот ажлын талаар  маргааш мэдээлэл өгөх юм.

Наадмын бус үед буюу заал, танхимын барилдаанд зодоглож буй 35 бөхөөс авсан шинжилгээгээр ийнхүү таван бөх Допинг хэрэглэсэн нь А сорьцоор тогтоогдсон байна. Бөхчүүдийн нэрийг удахгүй зарлах аж.

Допингийн эсрэг журам, холбогдох тогтоолын 4-р зүйлд тусгагдсны дагуу тухайн бөх нь сэргээш хэрэглэсэн, допингийн эсрэг дүрмийг зөрчсөн нь тогтоогдвол барилдах эрхийг хоёр жилээр хасах бөгөөд шинжилгээний зардлыг бүрэн төлүүлнэ. Харин сэргээш хэрэглэж шийтгэл хүлээсэн бөх Допингийн эсрэг дүрэм, заалтыг дахин зөрчвөл уг бөхийн барилдах эрхийг 5-8 жилээр хасч, гарсан бүх зардлыг төлүүлэх юм байна.

 

By updown

One thought on “Допинг хэрэглэсэн таван бөхийн барилдах эрхийг хасна”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн