Монголын допингийн эсрэг үндэсний төвөөс өнгөрсөн жилийн Улсын баяр наадмаас хойш бөхчүүдээс допингийн шинжилгээ авсан байна. Энэ шинжилгээнд таван бөх бүдэрсэн бөгөөд допинг хэрэглэсэн хүний нэрийг зарлах болоогүй гэнэ. Эдгээр допинг хэрэглэсэн бөхийг сая болсон Цагаан сарын барилдаанд оролцуулаагүй аж.