Тайландын Цагдаагийн газар тус улсын Ерөнхий сайдын ажлын өрөө байрладаг Засгийн газрын цогцолбор байрны дэргэд шашны гэмээр үл мэдэгдэх ёслол үйлдсэн этгээдүүдийг эрэн сурвалжилж байна. Уг ёслолыг Засгийн газрын ордны өмнө байрлах цэцэрлэгт хүрээлэнд ургадаг бутнуудын дунд үйлдсэн аж. Эндээс шашны болон ид шидийн зорилгоор ашигладаг хагас шатсан хүж, мөн бүгд шатсан багц хүж зэрэг олдсон байна. Ёслолыг Засгийн газрыг эсэргүүцэгчид хорлон сүйтгэх зорилгоор хийсэн байж болзошгүй гэж таамаглаж байгаа гэнэ.
Мөрдлөг шалгалтын явцад цагаан сарын баярын өмнөх өдөр Засгийн газрын төв байрны орох хэсгийн дэргэд нэгэн автомашин амьд бадамлянхуа цэцэгтэй том чулуун ваар хагалжээ. Цагаан сарын өмнө ямар нэгэн юм хагалах нь эзэндээ гай зовлон авч ирдэг гэж үздэг. Ялангуяа амьд бадамлянхуа цэцэгтэй бол бүр ч муу гэж фэншүйд үздэг билээ.
Ерөнхий сайдын ажлын албаныхан ч энэ үйл явдлыг хүндээр хүлээн авсан байна. Тэд Засгийн газрын төв байрныхаа үүдэнд улаан өнгийн цаасан дэнлүүнүүд хадсан нь сүсэг бишрэлээр бол муу муухайгаас хамгаалж, амжилт, аз дууддаг аж.