Засгийн газрын хэрэгжүүлж буй “Цалинтай ээж” хөтөлбөрийн хүрээнд сар шинийн өмнө ээжүүдийн мөнгийг олгож эхэлсэн. Мөн Хөдөлмөр Халамжийн Үйлчилгээний Ерөнхий Газраас мэдээлснээр хоёрдугаар сарын “хүүхдийн мөнгө” өчигдрөөс иргэдийн дансанд орж эхэлсэн гэв. Хүүхдийн мөнгийг сар бүрийн 20-ноос хойш олгодог бөгөөд нийт хүүхдийн 60 хувь буюу 684 мянган хүүхдэд 13 тэрбум төгрөг олгож байгаа аж.