Иргэд хуулийн мэдлэгээ дээшлүүлэв

Зөрчлийн хууль болон гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг сурталчлан таниулах, энгийн ойлгомжтой байдлаар хүргэх зорилгоор өнөөдөр 13 дугаар хороонд байрлах гал түймэр, аврах гал унтраах 65 дугаар ангид “Зөрчлийн тухай хууль”, “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль” сэдвүүдээр сургалт зохион байгуулагдлаа.

Сургалтаар уг хуулиудын талаар иргэдийн авсан ойлголт мэдээллүүдийг тодруулан зөрүүтэй ойлголтыг залруулж

  • Иргэдэд тохиолдож буй асуудалд тус хуулийн хүрээнд зөвлөгөө өгч
  • Зөрчлийн тухай хууль шинээр зөрчил гэж үзсэн зүйл заалтыг тайлбарлан
  • Зөрчлийн тухай хуулийг торгуулийг хэмжээ авагдах арга хэмжээг тодруулан өгч
  • Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн зорилго
  • Түр хамгаалах байрны үйл ажиллагаа
  • Гэр бүлийн хүчирхийлэлтэй шинээр орсон зүйл заалт зэргийг харилцан хэлэлцэж, дүгнэн ярилцаж таниуллаа

Сургалтын үр дүнд иргэд Зөрчлийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн талаар бүрэн тодорхой ойлголтой болж цаашид амьдралдаа хэвшүүлэх хандлагатай боллоо.

Эх сурвалж: ХУД

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close