Хорьхон хоногийн настай сонгуулийн сурталчилгааны гол зэвсэг болсон иргэн Г.Доржзодов хуулийнхны баривчилгаанаас зугтаж, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийнд дөрвөн сар амьдарсан. Тэрбээр өнгөрсөн оны тавдугаар сарын 20-ноос аравдугаар сарын 1 хүртэл Ц.Оюунгэрэлийнд амьдарч байгаад гэртээ харьсан байна. Одоогоор түүнд илт заналхийлэл ирэхгүй байгаа ч болгоомжлоход илүүдэхгүй гэж Ц.Оюунгэрэл ярьжээ.
Зуны халуун, сонгуулийн халууралтай зэрэгцэн 60 тэрбум нэртэй пайз зүүж олны анхаарлын төвд орж ирсэн түүнд нэг хэсэг “улсын баатар” цол олгох тухай ч яригдаж байсан юм. Түүний хийсэн бичлэгийг хууль хүчний байгууллагынхан эвлүүлэг гэж мэдэгдсэн билээ.
1 comment
oyungereliin nuuts yvalddag er n egchteigee uych boldogiin hen medlee eebiitei yvaldaj bisan umhii avgai gesen