Увс аймгийн Бөхмөрөн сумын Гурван жигэртэй багийн “Цагаан түнгэ” гэдэг газар өчигдөр үүрээр 04:02 цагт газар хөдөлжээ.Сумын төвөөс хойд зүгт 24 км-т 4.12 магнитудын чичирхийлэл болсон ч иргэдэд мэдрэгдээгүй, учирсан хохирол байхгүй гэж тус сумын ЗДТГ-ын дарга мэдээлсэн байна.
Сүүлийн жилүүдэд, тэр дундаа 2005 оноос хойш манай улсад газар хөдлөлтийн давтамж улам бүр олширч, энэ хэрээр магнитуд нь нэмэгдэж буй нь эрдэмтдийн санааг зовоосон асуудлын нэг болж байгаа юм. Жил ирэх тусам 4.4 магнитуд цаашлаад тав, зургаа, долоо болж нэмэгддэг.Тиймээс бид ийм хэмжээний байгалийн давагдашгүй хүчин зүйл тохиоход бэлэн байх ёстой юм.