Монголын жүдочдын амжилт жилээс жилд өсч, олон улсад аль хэдийнэ хүлээн зөвшөөрөгдсөн. Нохой жил гарахтай зэрэгцэн Д.Төмөрхүлэг, Н.Дагвасүрэн, Б.Тэмүүлэн нар Арабын Нэгдсэн Эмират улсын нэрийн өмнөөс барилдахаар болсон гэх мэдээллэл цацагдсан.
Жүдочдын хувьд ирэх сараас эхлэн гэрээ хэлэлцээрээ хийж, тавдугаар сараас тус улсын нэр дээр тэмцээн уралдаанд оролцно гэж “Judoinside.com” сайт мэдээлжээ. Ийнхүү өөр улсын нэрийн өмнөөс барилдах болсон нь магадгүй цалин хөлсний асуудал бололтой. Тухайлбал, Арабын нэгдсэн Эмират улсын шигшээ багийн дундаж үнэлгээтэй тамирчны жилийн цалин 102558 араб дирхам буюу 68 орчим сая төгрөг юм байна. Түүнчлэн олимпийн медаль авсан тамирчиддаа 100-250 мянган ам.долларын нэмэгдэл цалин олгодог ажээ.
1 comment
АЗЕРБАЖЕН, АРАБЫН НЭГДСЭН ЭМИРАТ УЛСЫН аль нь вэ……хө…