Хятадын иргэд Цагаан сарын баярын өдрүүдэд төрөл бүрийн тээврийн хэрэгслээр нийт 287 сая аялал хийжээ. Энэ нь өнгөрсөн оны үзүүлэлтээс 11.1 хувиар илүү гэсэн үг юм. Энэ тухай БНХАУ-ын Улсын аяллын газрын мэдээлэлд үндэслэн “РИА Новости” агентлаг мэдээлсэн байна.
Баярын өдрүүдэд тус улс аялал жуулчлалаас 352.7 тэрбум юань буюу 55.6 тэрбум ам.долларын орлого олжээ. Зөвхөн хоёрдугаар сарын 18-ны ням гарагт л гэхэд 73 сая орчим аялал үйлдэгдэж, тэдгээрээс 8.5 саяыг нь галт тэргээр үйлджээ. Хятадын төмөр замын корпораци баярын үеэр хуваарьтаа 333 чиглэл нэмж оруулсан байна