УИХ-ын гишүүн Д.Гантулгад холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж байгаа. Түүний үс, цуснаас дээж авч ШШҮХ-д ДНХ-гийн шинжилгээ хийгээд эд мөрийн баримт болгон хураан авсан зүйлээс олдсонтой таарч, Д.Гантулгынх гэдэг нь батлагдсан. Тэрбээр өнгөрсөн оны зургадугаар сард Н гэх бүсгүйг хүчирхийлсэн хэрэгт холбогдож, цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлэгтээ “Бид тохиролцоонд унтсан” гэж  тайлбарласан байдаг.

Сошиалд “Бандааш” нэр зүүсэн залуу гишүүн Д.Гантулга АТГ-д “Хохирогч гэх Н-тай тохиролцсон” гэсэн мэдүүлгээ дахин өгсөн гэнэ. Харин хохирогч Н гэх бүсгүйн эгч Ч.Саранзаяа хууль хүчний байгууллага хүчингийн хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүнд ял ногдуулна гэсэн хүлээлттэй байна. Түүний хэлсэнээр

“Эцсийн байдлаар шүүхээр бүх зүйл тодорхой болно. Д.Гантулга “Тухайн өдөр би унтаж байгаад зүгээр л шууд гараад явчихсан хэмээн хэвлэлийн хурал зарлан мэдэгдэж байсан шүү дээ. Гэтэл энэ шинжилгээгээр тэр өдөр зүгээр гарч яваагүй юм байна гэдэг нь тогтоогдож байна. Анхнаасаа тэр хүн худлаа яриад байсан.Эцсээ хүртэл өөрийгөө өмөөрөх гэж үзэж байгаа юм. Шүүх эмнэлгийн шинжилгээгээр тогтоогдож магадгүй. Тэгвэл тохироод унтсан гэдэг асуудал руу хийх гэж үзнэ. Тэгэхээр одоо шүүх хурал дээр л яах нь эцэслэн шийдэгдэнэ гэсэн үг л дээ” гэсэн юм.

 

 

 

 

By updown

6 thoughts on “Айлаас зүгээр гараагүй Д.Гантулга гишүүн “Тохиролцсон” гэж мэдүүлжээ”
  1. Бандааш гишүүн анхны мэдүүлэгтэээ бол тэр газар очоогүй байгаагүй юуч болоогүй гэж их л үнэмшилтэй зүйл ярьж байсан шүүдээ

  2. Бандааш гишүүн анхны мэдүүлэгтэээ бол тэр газар очоогүй байгаагүй юуч болоогүй гэж их л үнэмшилтэй зүйл ярьж байсан шүүдээ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн