Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Өвчтөнийхөө амьдрах хүслийг харгалзалгүйгээр бүрмөсөн нойрсуулжээ – updown.mn

Өвчтөнийхөө амьдрах хүслийг харгалзалгүйгээр бүрмөсөн нойрсуулжээ

Бельгийн нэгэн эмч өвчтөнд гэр бүлийнх нь хүсэлтээр амгалан нойрсуулах тариа хийжээ. Уг нь өвчтөн өөрөө үүнийг хүсээгүй байсан гэнэ.

Энэ хэрэг явдал Амгалан нойрсуулах тухай төрийн комиссын эмч Виллем Дистелмансын ил захидал нийтлэгдсэний дараа олонд ил болсон байна. Тэрбээр төр засгийн энэ салбартаа сул анхаарч байгааг эсэргүүцэж, огцорч буйгаа зарласан аж.

Тэрбээр ил захидалдаа амгалан нойрсуулах үйлчилгээний хяналт сул байгааг мэдрүүлэхийн тулд Паркинсоны өвчтэй болон зөнөх хүнд хэлбэрийн өвчтэй нэгэн өндөр настны жишээг татсан байна. Эмчийн баталснаар тэрхүү өвчтөн сайн дураар, бодлоготойгоор зовлонг нь дуусгах өгөхийг нэг ч удаа хүсч байгаагүй гэнэ.

Дистелманс болон түүний хамт олон энэ тохиолдлыг аллагад тооцож болно гэж үзэж байгаа ч эмч нарын тусгай комисс энэ хэргийг шалгуулахаар материалаа прокурорын газарт өгөхөөс татгалзжээ. Эмч нар үүнийг хууль бус амгалан нойрсуулах үйлчилгээ бус, эмч нарын шийдвэрээр хуулийн дагуу хийгдсэн ажиллагаа гэж үзэж байна. Эмнэлгийн хуульчдын баталснаар тухайн өвчтөн өвдөлтөө намжаахын тулд байнга наркотик хийлгэдэг байсан нь үхэлд хүргэсэн гэжээ.

Бельги улс 2002 оноос эхлэн амгалан нойрсуулах үйлчилгээг хуульчлан хүлээн зөвшөөрсөн юм.

3 thoughts on “Өвчтөнийхөө амьдрах хүслийг харгалзалгүйгээр бүрмөсөн нойрсуулжээ

  1. зочин 2018-02-20 12:17 at 12:17

    Буянтай эмч байна. Манайд ч гэсэн ийм хууль гаргах хэрэгтэй юм.

    Хариулах
  2. среда 2018-02-20 12:28 at 12:28

    Эмч нарын зөвлөлгөөгий хурлаар оруулж амгалан нойрсуулах үйлчилгээг зөвшөөрч хуульчлах хэрэгтэй гэж хувьдаа үздэг. ид шид гэж байдаггүй шүү дээ

    Хариулах
  3. ХАРААЛЧ 2018-02-20 13:24 at 13:24

    МАНАЙ ХАВДРЫН ЭМНЭЛЭГ ШУУД АЛЖ БАЙГАА НЬ ЗӨВ ҮҮ. ӨВЧТӨН ӨВЧИНТӨЙГӨӨ ТЭМЦЭЭД ХЭД ХОНОГ Ч ГЭСЭН АМЬД ЯВАХЫН ТУЛД БОЛОМЖИТ БҮХНИЙГ ХИЙЖ ТЭМЦЭЖ БАЙХАД НЬ ХАВДАР СУДЛАЛЫН ЭМНЭЛЭГ ШУУД Л ХОРТ ХАВДАРТАЙ НАЙДВАРГҮЙ ГЭЖ ӨӨРТ НЬ ХҮНИЙ ҮНЭРГҮЙ ЗАНГААР ХЭЛСНЭЭС БОЛООД ИТГЭЛ НАЙДВАРТАЙ ЯВЖ БАЙСАН ХҮМҮҮСИЙГ ШУУД ҮХЭЛРҮҮ ТҮЛХЭЖ АЛЖ БАЙГАА ЭНЭ ЭМНЭЛЭГИЙГ ХАРААЛ ИДЭЭСЭЙ.ӨӨРСДӨД НЬ ИЙМ ЗОВЛОН ҮРГЭЛЖ ДАГААСАЙ.ГЭР БҮЛИЙ НЬ ЧӨТГӨР АВААРАЙ.ҮР ХҮҮХДҮҮДИЙ НЬ ТАМД ШАТААХ БОЛНО.

    Хариулах

среда-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн