АНУ-ын Орландо мужийн иргэн Кианни Арройо хэмээх бүсгүй үрийн шингэний донороос төрсөн. Тэрбээр 5 жилийн турш ах, дүүгээ эржээ. Энэ хугацаанд тэрбээр АНУ, Австрали, Шин Зеландад 40 гаруй дүү нараа олжээ. Хамгийн бага нь саяхан 5 сар хүрсэн байна.

“Би эцгээ хэн бол гэж мэдэхийг маш их хүсдэг байсан. Бас надад цус нэгтэй ах дүү хэр олон байдаг бол гэж боддог байсан. Тиймээс бичиг баримт үзэж болох насанд хүрмэгцээ энэ асуудлыг яаравчлан судалсан” хэмээжээ.

Арройогийн хамгийн түрүүнд олсон хүн бол өөрөөс нь 1 дүү Жоанна гэгч бүсгүй байжээ. Тэр дүү нь нэг гудамжинд амьдардаг болж таарчээ. Охид найзалж, сард нэг удаа заавал уулзалддаг болсон байна. Ингээд өөр дүү нартайгаа амархан хэл амаа ололцож, анх уулзахдаа л бие биеэ үг хэлэхээс нь өмнө мэддэг байжээ.

Бүсгүй эцэгтэйгээ хэд хэдэн удаа уулзсан бөгөөд түүнийг “маш мундаг залуу” хэмээсэн байна. Тэднийг анх уулзах үед Арройогийн ээж нь ч бас ирж, охиндоо хамтдаа шивээс хийлгэхээр явцгааж байжээ.

By updown

2 thoughts on “Үрийн шингэний донор 40 ах, дүүгээ олжээ”
  1. шал балай юм. орчин үед байгалынхаа жамаар ч үр хүүхэд хийж чадахгүй, төрж чадахгүй, яг л нэг робот шиг балай хүмүүсийн иргэншил эхэлсэн юм шив дээ. адгууснаас ч дор.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн