Нийслэлийн нутаг дэвсгэрийн 60 гаруй хувийг гэр хорооллын айл өрхүүд эзэлдэг. Иргэд ундны усаа авах гэж цагтай уралдах шаардлагагүй болж худаг 24 цагийн турш картаар үйлчилдэг болсон. “Ухаалаг” худаг давхар халуун ус түгээж эхэлжээ.
Ингэснээр ахуйн хэрэглээндээ халуун ус хэрэглэх боломж оршин суугчдад бүрдэж байгаа юм. Нэг литр халуус ус 50 төгрөгийн үнэтэй бөгөөд түгээгчийн туслалцаатайгаар авах юм байна. Одоогоор Багануур дүүргийн Хэрлэн, Байдлаг хэсгийн оршин суугчид хэрэглэх боломжийг бүрдүүлжээ.