2018-02-19 11:471min00

450 боодол өвс, гэр шатсан хэрэг гарав

gal

“Цагаан сар”-ын амралтын өдрүүдээр буюу шинийн 2-нд  Багануур дүүргийн 5 дугаар хороонд 450 боодол өвс шатсан хэрэг гарчээ. Энэ тухай дуудлага өдрийн 15:05 цагт Онцгой байдлын албанд ирсэнээр Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтайгаар цаг гаруй хугацаанд унтраасан байна. Мөн Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд байшин, гараж, Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороонд гэр шатжээ.