Айлд хүүхэд өсөж байгаа цагт хүссэн хүсээгүй хүүхэлдэйн кино үзэхээр өөр аргагүй болно. Харин хүүхдүүдийн үзэх дуртай миньон хэмээх шар амьтад ямар хэлээр ярьдгийг сонирхож байсан нь тун цөөхөн байх.
Миньоны харилцааны хэл болгож тус киног зохиогчид тусгай хэл зохион бүтээжээ. Ингээд дэлхийн орон орны хэлнээс янз бүрийн үг авч, нэг хэл болгосон байна. Өөрөөр хэлбэл миньонууд дэлхийн бараг бүх хэлээр ярьдаг гэсэн үг. Жишээлбэл италиар “Gelato” гэдэг нь мөхөөлдөс гэсэн бү бол испаниар “Para tu” гэдэг нь чамд, танд гэсэн утгатай. “Poulet tiki masala” нь францаар энэтхэг хоолыг илтгэдэг бол “banana” гэдэг нь англи үг. Ингээд орон орны хэлнээс авсан холимог үгсийг жаахан хурдлуулчихад л ийм хөгжилтэй хэл үүсч байгаа юм.
Ихэнх үзэгчид энэ хүүхэлдэйн киноноос мөн иврит, япон, филиппин, индонез үгс сонссон биз ээ. Жишээлбэл “Kanpai” гэдэг нь япон мэндчилгээний үг бол “Pwede na” гэдэг нь филиппинээр “За, эхэлцгээе” гэсэн утгатай.
«Bananonina» — царай муутай
«Po ka bananonina baboi» — Юун царай муутай тоглоом бэ?
«Poopay» — Удахгүй уулзацгаая
«Ti amo poopay» — Бид салж байна
«La boda» — хурим
«Muak» — үнсэлт
«Baboi» — тоглоом
«Tank u» — баярлалаа
«Po Ka» — юу
«Bello»(италиар сайхан гэсэн утгатай) — Сайн уу
«Bee-Do» —гал түймэр
«Stupa!» — зогс
«Luk at tu» — Түүнийг хар даа.