Замын цагдаагийн албанаас хүн дайрч амь насыг нь хохироосон жолоочийг эрэн сурвалжилж байна. Шинийн 2-нд буюу энэ сарын 17-нд Баянзүрх дүүргийн товчоо өнгөрөөд МТ шатахуун түгээх станцын зүүн замд Улаанбаатар хотод чиглэлтэй явж байсан суудлын автомашин явган зорчигчийн аминд хүрчээ.
Жолооч яаралтай түргэн тусламж дуудалгүй хэргийн газрыг орхиж, нийслэлийн чиглэлд зугтсан байна. Тухайн үед осол гаргасан жолоочийн ард зорчиж явсан саарал өнгийн Тоёота приус 20 маркийн машин хэрэгтэний араас хөөжээ. Энэ машины жолооч болон явган зорчигчийг хохироосон автомашиныг харсан хүн байвал Замын цагдаагийн албаны 93028000, 99091581 дугаарын утсанд холбогдоно уу. Өндөр шагналтай.